Хатан хааны хөрөг зургийг бэлэглэв

img

Их Британий хунтайж Уилльям болон Кемберижийн гүнгийн ахайтан, гүнж Кейт Миддилтон нар энэ сарын 7-16 өдрүүдэд Шинэ Зеланд, Австрали улсад албан ёсны айлчлалаа хийж буй. Шинэ Зеландын төрийн ордонд өчигдөр болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус улсын Ерөнхий сайд Жон Ки Их Британий эрхэмсэг хатан хаан II Элизабетийн хөрөг зургийг ач хүүд нь бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Жон Ки “Хатан хаан бол Шинэ Зеланд улсын хүндэт иргэн. Их Британи улс Шинэ Зеландын гурав дахь хөрш, итгэлт түнш. Өнгөрсөн 2013 онд хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсаны 60 жилийн ой тохиож байх үед энэхүү хөргийг зурж дууссан ч, харамсалтай нь өнөөг хүртэл бэлэглэж чадаагүй. Ханхүү, гүнжийн айлчлалын хүрээнд энэ хөргийг хатан хаанд бэлэглэхийг хүсч байна” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шинэ зеланд, австрали, канад улсууд британий мэдлийн улсууд шүү дээ, бүгдэнгийнх нь хатан хаан нь елизавета
2014-04-13