Хиллари Клинтон руу гутал шиджээ
АНУ-ын экс тэргүүн хатагтай, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг Лас Вегас хотын “Mandalay Bay” зочид буудалд илтгэл тавьж байх үеэр нь түүн рүү гутал шидсэн хэрэг гарчээ. Хиллариг “Сонины цаасны үнийн хөөрөгдөлтэй хэрхэн тэмцэх вэ” сэдвээр илтгэл тавьж байхад нь “Femen” эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүн гутал шиджээ. Эмэгтэй танхим руу зөвшөөрөлгүй нэвтэрч “Хиллари Клинтон чи бол худалч амьтан, чиний нөхөр ч гэсэн урвагч” хэмээгээд гутлаа шидсэн байна. Азаар эмэгтэйн шидсэн гутал тэргүүн хатагтайг оноогүй аж. Эмэгтэй дахин гутал шидэх гэж оролдсон ч хамгаалалтын ажилтнууд түүнийг саатуулжээ.
Хиллари энэ явдлын дараа “АНУ-д яг юу болоод байна. Миний нөхөр сайн удирдагч байсан. Ард түмэн минь ч гэрчлэх болно” хэмээн хэлээд индрээс бууж явсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ