Зарааг фотомоделиор ажиллах санал тавьжээ

img

Японы Марутаро гэдэг нэртэй зараа интернэтийн жинхэнэ од болж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний эзэн өөрийн тэжээвэр амьтны гэрэл зургийг “Twitter” хуудсанаа байршуулж эхэлснээр интернэт хэрэглэгчдийн анхаарал болон хайрыг татаж эхэлсэн аж. Эзэн нь хайртай зарааныхаа зургийг “Twitter” хуудаст байршуулсанаас хойш нэг хоногийн дотор 49 мянган хүн дагасан бол “Facebook” хуудаст таван цагийн дотор 22 мянган “like” цуглуулж чадсанаараа олон нийтийн сүлжээний жинхэнэ од болон хувирчээ. Японы “Vogue 21” сэтгүүл ирэх сарын дугаарынхаа нүүр хуудсыг Марутарогийн зургаар чимэхээр болж, фотомоделиор ажиллах санал тавьсан байна.

Марутаро зарааны гэрэл зургийг өнгөрсөн жилээс интернэтэд тавьж эхэлсэн бөгөөд Японд л гэхэд 120 мянган гаруй фентэй гэнэ. Токиод Марутаро зарааны хэд хэдэн фен клуб үйл ажиллагаагаа явуулдаг аж. Харин Европ болон Азийн зарим оронд Марутаро зараа зурагт цаастай авахуулсан гэрэл зургуудаараа алдаршжээ. Тэдгээр зурагт цаасанд хөгжилтэй хоншоорнууд дүрслэгдсэн аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ