“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрий яармаг болно

img

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг энэ сарын 17-ны өдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд  болох гэж байна. Уг яармагийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилготой юм.
,
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ