Д.Ганболд: Энэ сараас зэсийн борлуулалт сайжирсан

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгыг хэлэлцэж байна. Д.Ганбат гишүүний асуулгад Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулав. Асуулгатай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-“Оюутолгой”-той холбогдсон асуудал хоёр, гурван жил яригдлаа. Монголын хөгжлийг урагш нь татаж, дэлхий нийтэд таниулсан хоёр төслийг бид өмнөх парламентад хийсэн. Бид Оюутолгойн гэрээтэй холбогдуулаад дүгнэлт хийж байна уу, сайд аа? Та олон улсын хурал дээр ямар илтгэл тавьсан юм бэ?

.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Миний хэлж ярьсан зүйл бичгээрээ байгаа. Өчигдөр орой Цогоо залуу ийм зүйл ярьсаныг тодруулна. “Оюутолгой”-н ажил явж байгаа. Таван толгой өр зээлээ дараад дуучихвал цаашаа явна. Баруун цанхийн аман дээрх нүүрсний үнэ 40 ам.доллар, Зүүн цанхийнх 35 ам.доллар байгаа. Уурхайн аман дээрх үнийг буурчлаа гээд ярьж байгаа. “Оюутолгой”-д шийдэгдэхгүй асуудал байхгүй. Улстөржүүлж байгаа хэрэг. Монгол Улсын эрдэс баялгын ерөнхий зөвлөлөөр батлагдсан ТЭЗҮ-лэлээр шийдэгдсэн. Монголын бүх аж ахуйн нэгжүүд улс төртэй холбоотой  үйл ажиллагаагаа зогсоодоггүй. Төслийн хөрөнгө оруулалтад нөлөөлөх нөлөөлөл их.

_

“Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал  Д.Ганболд:

-Зарим зүйлээрээ үзүүлэлтээрээ илүүтэй яваа. Тийм учраас бид Монголын нутаг дээр үйлдвэрлэх бололцоотой бусад бараа бүтээгдэхүүнийг гэрээний хэмжээнд хүрсэн ч гэсэн нэмэгдүүл гэсэн шаардлага тавьсаар байгаа. Банкуудын зээлэнд тодорхой хэмжээний байр суурийн ялгаа байгаа. Зарчмын хувьд олон улсын зах зээлийн байдалтай холбогдуулан зэсийн үнэ буурснаас болоод борлуулалт төлөвлөснөөс муу байсан. Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байсан. “Рио тинто” банкнаас зээл авч, нэмэлт санхүүжилт хийе гэдэг хүсэлт тавиад байгаа. Бидэнд тохирох зүйл байгаа.   Гүний уурхайн өргөтгөлтэй холбогдсон ТЭЗҮ-ийг зургаадугаар сард өргөн барих ёстой. Зарим нэг зүйлийг тодруулах шаардлага байгаа. Тийм учраас өнгөрсөн 12 сард, мөн гуравдугаар сард авах ёстой зээлийг хойшлуулсон. Энэ нь уурхайн ажлын хуваарьт ноцтой нөлөө үзүүлэхгүй. “Эрдэнэс Оюутолгой”-н компанийн ТУЗ-ийнхөн мэдээлэл өгч байгаа.

.

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:

-“Оюутолгой”-г тойрсон асуудал их байгаа.  Тэнд монгол ажилчдыг халж, орон нутгийн иргэдийг бухимдуулж байна. Асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-“Оюутолгой”-н баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа. Зэсийн баяжмалыг машинаар зөөж байгаа. Төмөр зам тавигдахаар зэсийн баяжмалыг зөвхөн хятад ч биш өөр улсад экспортолж болно. Алтны тухай хууль их тодорхой. “Оюутолгой”-д ч энэ хууль үйлчилнэ. Зэс хайлуулах үйлдвэр байгуулаад алтаа гаргаж авдаг болтол 10 хувийн роялтыг төлнө. Бид эдийн засгаа эмчилсэн. Ажиллах хүчний тухайд бүтээн байгуулалтын үед 60 хувь нь, үйлдвэрлэлтийн үед 95 орчим нь монгол ажилчин байдаг.

.

“Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ганболд:

-Хайлуулна гэхээс илүү эцсийн бүтээгдэхүүн хийх, гүн боловсруулалтын төвшин ярих хэрэгтэй байх. Яаман дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажиллагсдыг халсан тухай ерөнхийд нь сайд хэллээ. Маргаан том асуудал байхгүй. Орон нутагт голын гольдирол өөрчлөгдсөн гэж ярьдаг юм билээ. Орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө Оюутолгойд явж байгаа.

.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Монголын эдийн засаг унасан байгаа энэ цаг үед “Оюутолгой”-н асуудлыг хэлэлцэж байгаа нь чухал юм. Газрын тосны  асуудал дээр ямар байр суурьтай байна. Гэрээ хийгдсэн.  Гэрээний явц, борлуулалт ямар байна вэ?

.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Газрын тосны тухай хуулийг өргөн барьсан. Өнөөдөр олборлож байгаа хоёрхон талбай  байгаа.

.

“Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ганболд:

-Эхний нэг хоёр сарын байдлаар борлуулалт муу явагдаж байсан гэж болно. Харин дөрөвдүгээр сар гараад борлуулалт их сайжирсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 40-өөд тоннын зэсийн баяжмалыг борлуулсан гэсэн. Хэвийн борлуулалттай болно.

.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

40 tn:
40 tn uu 4000tn uu? 40 tn iig bol neg muhlagiin borluulalt
2014-04-12
да ганболд:
да ганболд ч дээ идэж уухыг үзүүлээд өгнө дөө төмөр замд байхдаа хятадын баахан ямбий зүтгүүр шахсан гэж дуулдана лээ
2014-04-12
ai ya :
hai manaiii da ga bou bolu yosutai saiin shou
2014-04-12
яаж мэдсийн:
шарсан мах андадгүй гар зурахайч уу
2014-04-11