Европ байгалийн хийн хомсдолд орж магадгүй

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросоос нийлүүлсэн байгалийн хийн төлбөрийг Украин улс төлөлгүй хойшлуулсаар байгаа нь нөхцөл байдлыг ноцтой болгож буйг Европын холбооны удирдагчдад сануулж арга хэмжээ авахыг хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээлэв. В.Путин “Украины эх газраар дайран өнгөрч буй дамжуулах хоолойгоор Оросын байгалийн хийг Европын 20 гаруй оронд нийлүүлдэг. Украины санхүүгийн хямралаас болж хэдхэн сарын дараа Европ даяараа хийн хомсдолд орох эрсдэлтэй байна” хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Газпром компаниас “Украинчуудын байгалийн хий авсан өр хоёр тэрбум ам.доллар буюу 1.4 тэрбум еврод хүрсэн. Газпром компани төлбөрөө яаралтай төлөхийг украинчуудаас шаардаж байгаа хэдий ч Путин Европын холбоотой тохиролцоонд хүртэл хүлээх хэрэгтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Хэрэв Украины өрийн асуудлыг цэгцлэхгүй бол Европчууд байгалийн хийн хомсдолд орж болзошгүй байгааг Украины Ерөнхий сайд Арсений Яценюкт мөн сануулсан байна. Тэрбээр “Украин санхүүгийн хувьд уналтад орсон. Бид  зээл өгөх орнуудыг судалж байгаа” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mangar:
hudlaa medemhiirtsgeegeed l..., ukrain ter hooloig delbelchihvel olsoj uhne shde. eu tedend mongo ogch tejeeh uu? oros krantaa haaval duusaa gedgyg bugd medej bgaa do.
2014-04-14
mangar:
hudlaa medemhiirtsgeegeed l..., ukrain ter hooloig delbelchihvel olsoj uhne shde. eu tedend mongo ogch tejeeh uu? oros krantaa haaval duusaa gedgyg bugd medej bgaa do.
2014-04-14
booooooooe:
eres idhuu
2014-04-13
том аав:
орос карантаа хаавал өөрсдөө л хохирох байх даа. аливаа асуудлыг хүчээр шийдвэл өөрөө эргээд хүнд байдалд ордгийг харуулж байна. хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг төрүүлдэг. харж л байя.
2014-04-12
ngghjf:
uchiraa medej baj daljignahgui de.
2014-04-12
nitag:
nutag deeguur n damjuulakhgui delblekh kheregtei khiigees oor tulsh zondoo baina
2014-04-11
unshigch:
ene ovol evrop holdono, oposiig ich doromjilson ium, uher ukrainuudiig baruun iag tooj haragdaach
2014-04-11
1ыыб:
орос карантаа хаавал ч гоё юм болох байх даа.
2014-04-11
өбыөа:
хохь нь хохь нь. хэн украйныг эзлэн түрэмгийл гэсэн юм. бүр дэлбэлбэл таарна.
2014-04-11