Н.Удвал: Эрүүл мэндийн салбарыг улстөрчдийн нөлөөллөөс гаргахад туслаарай

img

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалд гишүүн Д.Сумъяабазар агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуулга тавьсаныг хариулж байна. Агаарын бохирдол нь зүрх судасны өвчлөлд, хотын хүүхдийн цусан дахь хар тулгын төвшин эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ.  Эрүүл хот, дүүрэг, сум, баг  зэрэг үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна. ЭМ-ийн сайд Н.Удвал мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариуллаа.

5

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

-Иргэд агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ? Иргэдэд агаарын бохирдлоос сэргийлэхэд нь ямар арга хэмжээ авч байна вэ?

-Иргэдийг мэдээлэлтэй болоход сургалт сурталчилгааны ажил эрчимтэй хийнэ.

6

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж байхад хамгийн их шүүмжлэлд өртөж байгаа салбар эрүүл мэнд байна. Энэ салбарыг яаж  хөгжүүлэх вэ гэж иргэд шүүмжилж байгаа. Сумдын түргэн тусламжийн машин шинэчлэгдэх шаардлагатай байна. Гэмтлийн эмнэлгийн асуудал бүтэн хоёр жил шийдэгдсэнгүй. Би таныг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон гэж ойлгож байна.

-Хамгийн их шүүмжлэгдэж байгаа салбар гэдэгтэй би санал нийлнэ. Намайг ажлаа авахад эм нь байгаад авч чаддаггүй, эмнэлэг нь байгаад хэвтэж чадахгүй байна гэж хүмүүс хэлж байсан. Шинэчлэл хийгдэж байгаа. Энэ салбарыг эдгээж, сэргээхэд их цаг хугацаа орж байна, гэсэн ч би чадна. Эрүүл мэндийн түргэн тусламжийн машиныг сольж байна. Гэмтлийн эмнэлэг асуудалтай байгаа. Эрүүл мэндийн сайдын мэдэлд бус улстөрчдийн мэдэлд орчихсон байна. Улс төрийн нөлөөллөөс гаргахад туслах хэрэгтэй байна.

6

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Агаарын бохирдол монгол хүний эрүүл мэндэнд нөлөөлж байгааг та ямар баримт бичгээр УИХ-д оруулж ирсэн бэ? Эхлээд эрүүл чийрэг монгол хүн баймаар байна. Хүүхдийн төлөө за гэж хэлж байгаа бол хүүхэд ургаасаа эхлээд эрүүл төлжих хэрэгтэй байна.  Нэг яамны хэмжээнд шийдэх асуудал биш.

-Агаарын бохирдлын асуудал эрүүл мэндэд нөлөөлж байгааг зөвхөн Эрүүл мэндийн яамны хийх ажил биш. Бусад салбартай хамтарч түншлэл байгуулахаар ярьж байна. Бусад салбарын оролцоог эрүүл мэндийн чиглэлд ажиллуулах хэрэгтэй байгаа.

6

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Агаарын бохирдлын сөрөг нөлөөний улмаас манай улсын хүн амын хэдэн хувь нь хор хохирол  амсч байна вэ? Эрүүл мэндийн хохирол амсч байгаа иргэд жилдээ хичнээн төгрөгийн эрүүл  мэндийн эмчилгээ авах үүднээс хэдий хэмжээний зардал гаргаж байна вэ? Хөдөө аймгуудын төв ч бас бохирдолтой байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна.

-Хүний эрүүл мэндэд зүрх судас, амьсгалын тогтолцоо, ургийн гажигд нөлөөлж байна. Ургийн гажиг он гараад 157 хүүхэд төрөөд байна. Агаарын бохирдлоос хэдэн хувь нь гэдгийг тогтооно. Олон хүчин зүйл нөлөөлж байна. Хөдөө орон нутгийн агаарын бохирдлын орчны нөлөө нь адилхан байх болов уу. Бохирдлын хэмжээ нь хэр зэрэг байгаагаас хамаарна. Хэд хэдэн аймгийн сумын эмнэлгийг сум дундын эмнэлэг болгохоор Засгийн газарт оруулаад байна. Засгийн газрын хуралдаанаар шийднэ.

6

Гишүүд ийн асуулт асууж дууслаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан ийнхүү өндөрлөлөө.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gemtliihend bayrla erchuud shuu:
mangar monhtaivaniig zailuulj chadsan gemtliin erchuudeer baharhaj baina
2014-04-12
zochin:
su batbold eruul mongol huuhed tosloos heden terbuliig idsen bol emch nar cag nargui l avdag calingaa avaad l ajilsan daa
2014-04-12
zochin:
su batbold guya ta eronhii said baihdaa uy hiichiheed odoo dongosood bainaa hamgiin hund salbar bol uul uurhai chinii uhaj haysan gazar shoroo .......eruul mendiin salbart mash olon hun hicheej zutgej ajlaj baina
2014-04-12
эмч нар:
яаж ч хичээгээд энэ авгайн толгой хүрэхгүй л дээ дор хаяж л дэд сайд гээд бас тэнэг мулзан толгой
2014-04-12
bi mongol:
yag uneniig helhed ... ene nudnii shilen deeguuree harsan avgai eruul mendiin, yamnii saidiin sentiid zalaraad yu hiij giiguulevee, mongol ulsiin hemjeend tursun eh uriin endegdel toogoo aldsan, dunguj sayhan gehed 10 jil huu huleesen aaviin gashuudal zovlong ene avgai yaj shiideh gej baina, ajiliin hariutlaga gej yu baidagiig medehgui ene heden huduu oron nutagiin untahaas uuriig hiij chadahgui nuhuduuded yamar arga hemjee avah gej baina. erguu avgai mini...???
2014-04-12
иргэн:
"хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж байхад хамгийн их шүүмжлэлд өртөж байгаа салбар эрүүл мэнд байна" за битгий худлаа хэл чи хэдийд хаана хэнтэй уулзсан юм бэ. хэн чамд эм-ийн салбарыг шүүмжлэж яриа вэ. чухам юуг нь хэн гэдэг иргэн шүүмжлэснийг нь нэртэй устай бодитой юм ярьж бай батболд оо.
2014-04-11
уууу:
ганц энэ авгай руу бүгд боорлоод дэмий биздээ монгол хүний өвчинөөр 20 жил мөнгө хийсэн чөтгөр болсон бүхэл бүтэн мафууд байна
2014-04-11
улс төржихгүй бай:
гэмтлийн эмнэлгийг сайд өөрөө л улс төржүүлж энхболдын хүсэлтийг биелүүлэх гэж энхбаяр гэгч заваан авгайг томилж 6 сар бужигнуулж сая нэг саллаа гэтэл бас тийм бишээ өрөөнийх нь үүдэнд сууж хэвлэл мэдээлэлээр худал ярьж, өгсөнөө олж автал заргалдна гээд л бөөн юм болж байна ш дээ. харин ч гэмтлийхэн энэ авгайгаас чинь салхад болон өнөөдрийн улс төрчдөөс салгаад өгөөч, би даргыг нь томилоод өгье надад буруу алга гэж хэлэхэд чинь тусалж байна.
2014-04-11
гэмтлийхэнд баярла эрчүүд шүү дээ:
гэмтлийн эмнэлгийг сайд өөрөө л улс төржүүлж энхболдын хүсэлтийг биелүүлэх гэж энхбаяр гэгч заваан авгайг томилж 6 сар бужигнуулж сая нэг саллаа гэтэл бас тийм бишээ өрөөнийх нь үүдэнд сууж хэвлэл мэдээлэлээр худал ярьж, өгсөнөө олж автал заргалдна гээд л бөөн юм болж байна ш дээ. харин ч гэмтлийхэн энэ авгайгаас чинь салхад болон өнөөдрийн улс төрчдөөс салгаад өгөөч, би даргыг нь томилоод өгье надад буруу алга үг хэлэхэд чинь тусалж байна.
2014-04-11
ард :
америкийн эмя сайд огцорсон шуу дээ тэгэхэд энэ балай авгай юу юм бэ саналаараа огцрох хэрэгтэйшдээ
2014-04-11
irgn:
udval said uuruu l uls turjij hachin um jarisan
2014-04-11
emch:
udwal said uuriin ukhamsaraar ajilaa ugukh kheregt
2014-04-11
зочин:
эрүүл мэндийн салбарын түүхэндэх хамгийн муу сайд
2014-04-11