Цэцэрлэгийн багачууд “ТАТО”-г сонголоо
Сургуулийн өмнөх насныхан болон бага ангийн сурагчдад зориулан танин мэдэхүйн “ТАТО” багц картыг “Гэрэлт Тайёо” компаниас гаргасан билээ.
Байгаль, ардын уламжлал, спорт, Монгол орны аймаг сумд, улс орны далбаа, геометр, ертөнцийн гурав, монгол үндэстний хувцас, оньсого, таван хошуу мал зэрэг өргөн хүрээг хамарсан 26 төрлийн багц карт худалдаанд гараад удаагүй ч эрэлт ихтэй байна. Танин мэдэхүйн энэхүү картаар хүүхэд багачууд тоглосноор таах, харах зэрэг ерөнхий ажиглалт хийхээс гадна харьцуулж тогтоох, цээжлэх зэргээр хүүхдийн оюун ухааныг задлах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх давуу талтай гэж боловсролын мэргэжилтэн дүгнэсэн байдаг.
6
Тиймдээ ч “ТАТО” картыг нийслэлийн дүүргүүдийн болон хөдөө орон нутгийн цэцэрлэгийн багш нар захиалан сургалтандаа хэрэглэж эхлээд байгаа юм. Өнөөдөр “ТАТО” картыг сургалтандаа хэрэглэж эхлээд буй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 100 дугаар цэцэрлэгээс сурвалжлага бэлтгэж багш, эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонслоо. Тэд “ТАТО”-гийн тухай өөрсдийн санал бодлоо солилцож, сайшааж магтахын сацуу цаашид анхаарвал зохих зөвлөгөө, зөвлөмжийг өгсөн юм.
6
“ТАТО”-г ашиглаад хамтдаа хөгжиж байна
6
100 дугаар цэцэрлэгийн дөрвөн настны бүлгийн багш Н.Отгонтуяа
5
-Өнөөдөр шинэ карт хэрэглэж хичээлээ заалаа. Таалагдав уу?
Надад ТАТО карт маш их таалагдаж байгаа. Манай ангийнхан өнөөдөр ажил мэргэжлийн тухай хичээл үзэж уг картыг ашиглаж хичээлээ явууллаа. Дуучин, зохиолч, эмч , онгоцны үйлчлэгч, сэтгүүлч гээд бүх л мэргэжил байна. Хүүхдүүд маань их дуртай байсан. “Бид үзсэн картаа хажуу талынхаа найзтай солиод үзээрэй гэхээр, би дуучин, жүжигчинийг үзээгүй, агрономичийн зургийг үзье” гэж сонирхоод л. Карт ашиглсан өнөөдрийн хичээл үр дүнтэй, хүүхдүүдэд таалагдсан, сонирхолтой болсон. Бид нар хүртэл мэргэжлүүдийг нарийн тайлбарыг мэдээд авч байгаа юм. Манай дөрвөн настай хүүхдүүд зургийг нь, багш нар тайлбарыг нь уншиж, тогтоогоод л хамтдаа хөгжиж байна. Ер их өгөөжтэй.
5
-Багш нар хичээлээ явуулахдаа тараах материал маягийн иймэрхүү карт ашигладаг байсан уу?
-Зориулалтын тараах материал зэрэг ховорхон байдаг. Бид өөрсдөө ватум цаасан дээр хийгээд, түүнийгээ скочдоод л тараадаг байлаа. Сүүлийн үед ламинатордоод хэрэглэж байна. Бидний ажилд хэрэгтэй зориулалтын ийм материал гарсанд баяртай байгаа. Энэ дашрамд хэлэхэд уг карт маань амархан заваарахгүй, аричж цэвэрлэхэд тохиромжтой хавтастай байвал зүгээр юм шиг санагдаж байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн тоглоом зэрэг хэрэглэдэг зүйлийг байнга угааж, ариутгах ёстой байдаг юм. Нөгөө талаар эдэлгээ нь ч удаан болно.
5
100 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн эцэг, эхчүүдтэй уулзлаа.
5
Б.Эрдэнэтогтох: Хүүхдэд их хэрэгтэй юм байна
Энэ карт нь хүүхдэд их хэрэгтэй санагдаж байгаа. Хүүхэд маань одоохондоо бичиг үсэг мэдэхгүй байгаа учир багш нь хамт тоглож, тайлбарлаж, таниулж өгч байгаа юм байна. Мөн эцэг эхчүүд худалдаж авч өгөөд сургуульд ортол нь өөрсдөө тайлбарлан өгч, зураг, тайлбарыг тогтоолгож хэрэглэвэл, хэрэгтэй мэдээллээ авахаар зүгээр юм. Тэгээд сургуульд орсныхоо дараа өөрөө уншиж сураад бүр илүү тогтоох байх.
Зурагнууд нь ойлгомжтой, тод өнгөтэй болохоор хүүхдийг сонирхлыг бүр ч илүү татахаар ажиглагдлаа. Ажил мэргэжил багц картыг л харахад бүх мэргэжлийг тайлбарлаж өгсөн байна. Үүнийг үзсэн хүүхэд сургуульд орохоосоо өмнө мэргэжлүүдийг мэддэг болчихно. Жишээлбэл, хүүхдүүд цагдаа юу хийдгийг мэдэхгүй байж л цагдаа болно гээд байдаг шүү дээ. Харин энэ картнаас маш олон мэргэжил байдаг гэдгийг мэдэхээс гадна тайлбарыг нь ойлгоод том болоод ямар мэргэжилтэй болохоос сонгож ч болох. Нэмж нэг зүйл хэлэхэд зураг, тайлбар хоёроо картынхаа нэг талд нь багтааж, нөгөө талдаа бас үүнийгээ оруулж өгвөл зүгээр юм шиг санагдлаа.
5
С.Сансарбаяр: Багц бүрийг авсан ч болмоор
Хүүхдийн хөгжил, танин мэдэхүйд чухал нөлөө үзүүлэх юм шиг санагдаж байгаа. Миний бодлоор зурагныхаа дээр нь нэр байсан бол зүгээр. Гэхдээ багш нар нь ард талын тайлбарыг уншиж өгөөд, хүүхдүүд зургийг нь хараад тогтоож байгаа болохоор боломжийн гэсэн үг. Ер нь цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүдэд хэрэгтэй зүйл байна. Бараг багц бүрийг нь авсан ч болохоор, энэ нь дэмий юм гэж хэлэхээр багц байхгүй байгаа юм. Тухайлбал, бэлтгэл бүлэг буюу манай охины ангийнхан чинь ирэх намар сургуульд орно. Тэгэхээр “Хичээлийн хэрэгсэл” багцийг аваад бүгдийг нь мэддэг болчихоод сургуульд орвол нэг давуу тал болно шүү дээ.
5
Б.Шүрэнтуяа: “Монгол” багцууд таалагдаж байгаа
Энэ ёстой гоё юм болжээ. Монгол гэрийн хэрэглэл, монгол үндэстэн, монгол цаг тоолол, таван хошуу мал, монгол ахуйн эд хэрэглэл зэрэг үндэсний ёс заншил, уламжлалтай холбоотой багцууд их таалагдаж байгаа. “ТАТО” карт нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, оюун ухааныг хөгжүүлж, өдөр тутамд хэрэглэгдэггүй ч зайлшгүй мэдэж байх ёстой орчны мэдлэгийг өгөх их өгөөжтэй зүйл болсон байгаа юм. Зураг, тайлбар нь ойлгомжтой, сонирхолтой. Үүнээс нь хүүхэд битгий хэл том хүн хэрэгцээтэй мэдээлэл авах боломжтой юм байна лээ.
:
Ц.Мөнхтуяа: Хүүхдэд хэрэгтэй, зөв мэдээлэлтэй юм
100 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш
ТАТО картыг анх үзээд л сэтгэлд нийцсэн. Ард талын тайлбар дээр нь бидний мэдэхгүй зүйл хүртэл байсан. Тэгээд захиалахаар шийдэж, цэцэрлэгийнхээ захиргаанд танилцуулахад зөвшөөрсөн. Манай анги бүх төрөл буюу 26 багцийг захиалан авсан. Учир нь би эхлээд таван хошуу мал, хүнсний ногоо, монгол гэрийн эд хэрэгсэл гэх багцуудыг үзэхэд хүүхдэд хэрэгтэй, зөв мэдээлэлтэй санагдсан. Үүнийг ашиглаад хичээл явуулахад их тохиромжтой, ийм сонирхолтой зүйл дээр хүүхдийн анхаарал сайн төвлөрч чаддаг. Ширээн тавиад хүүхдүүдэд тайлбарлахад, хамт тоглоход их тохиромжтой. Харин хүүхдүүддээ хол зайнаас тайлбарлах болвол арай жижигхэн юм шиг санагдсан. Гэхдээ хүүхдийн сэтгэхүйд таарсан, шинэ мэдээлэл өгч чадаж буйгаараа ихээхэн онцлогтой юм.
5
Энэхүү картыг сонирхсон эцэг эхчүүд “Интер”, “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүд мөн “Номин” их дэлгүүрийн аль ойр байгаа салбараас авч болох талаар “Гэрэлт Тайёо” компанийн төлөөлөл хэлж байлаа.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ