Израиль Палестины эсрэг хориг тавив

img

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын хүний эрхийн 15  конвенцид нэгдэж, гарын үсэг зурснаас болж, Израиль улсын эдийн засгийн хориг арга хэмжээтэй тулгарсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Израилийн зүгээс Палестины нэрийн өмнөөс төлдөг байсан татвар, хураамжийг зогсоож, Газын зурвасын эргээс байгалийн хийн хайгуулыг хамран хийхээс татгалзаж, банкны гүйлгээнд хязгаар тогтоох зэрэг хориг арга хэмжээ авч эхэлжээ.

Палестины талаас энэхүү хоргийг эсэргүүцэж, хууль бусаар мөнгийг нь хулгайлж, дээрэмдлээ хэмээн Израилийн талыг буруутгасан аж.

Израиль улс Палестины өмнөөс сар бүр 100 сая ам.долларыг татвар, хураамжийг төлдөг байжээ.

Энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Израиль, Палестины албаныхантай шинээр яриа хэлцэл эхлүүлсэн тухай мэдэгдэж, Изралийн талыг хүлээцтэй байхыг анхааруулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sick:
ли эр кан эмийн англи хэл дээрх тайлбарыг бичээд явуулаач
2014-04-12