Шүлхийн вакцинжуулалтад 1.9 сая малыг хамруулжээ

img

Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээлж байгаагаар шүлхийн голомттой гурван аймагт өнгөрсөн сарын 26-ний өдрөөс хойш мал  нэмж өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гурван аймгийн 13 сумын шүлхийгээр өвчилсөн нийт 3454 толгой малыг /Сүхбаатар аймаг 2291, Хэнтий 405, Дорноговь аймагт 758 мал/ зориудаар устгалд оруулжээ. Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 110 дугаар тогтоолоор дээрх аймгуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлаад байна.

 

Шүлхий өвчинтэй тэмцэх стратегийн дагуу голомтын болон сэжигтэй, хамгаалалтын бүсийн мал сүргийг дархлаажуулах зорилгоор эхний ээлжийн вакцинжуулалтад 1,9 сая толгой малыг хамруулж, 106.6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн байна. Давтан тарилгын вакцинжуулалт Төв аймгаас бусад аймаг, нийслэлд 100 хувьтай хэрэгжиж дуусчээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ