АНУ-ын Эрүүл мэндийн сайд огцров
АНУ-ын Эрүүл мэндийн сайд хатагтай Кэтлин Себелиус Барак Обамагийн санаачилсан “Obamacare” эрүүл мэндийн даатгалын хуулийг хэрэгжүүлэхэд асуудал учирснаас болж, албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгч Обамагийн эрүүл мэндийн даатгалын хуулийг эсэргүүцсэн Конгрессын танхим дахь Бүгд найрамдахчууд улсын төсөв батлахаас татгалзаж, Засгийн газар 45 хоногийн хугацаатай түр зогсолт хийж, 100 мянган төрийн албан хаагч цалингүй амралт авсан билээ. Хэдийгээр энэ хуулийг Конгресс дэх Барак Обамаг дэмжигчид төслийг магтаж байсан ч Бүгд найрамдах намын зүгээс Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэт оролцох нь буруу хэмээн эсэргүүцэж ажил хаясан юм.
Кэтлин Себелиус нь Барак Обамаг 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Эрүүл мэндийн сайдаар ажилласан аж. Гэвч сайдын шийдвэрийн дараа Ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайдад төсвийн асуудал хариуцсан дарга Сильвиа Мэтьюс Бөрвеллийг нэр дэвшүүлэхээр болсон гэж “New York Times” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ