Баян-Өлгийд мал төллөлт хамгийн өндөр хувьтай байна
Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын гаргасан мэдээгээр энэ оны эхэнд 19,4 сая хээлтэгч тоологдож үүнээс олон жилийн дунджаар 80 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо байгаа аж.
,
Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээллээр 8475.5 мянган эхмал төллөж, 8450.5 мянган төл мал бойжиж байгаа юм байна. Үүнээс 22.6 мянган ботго, 53.6 мянган унага, 170.9 мянган тугал, 4371.4 мянган хурга, 3820.0 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99,7 хувьтай байгаа юм. Мал төллөлт өмнөх 7 хоногоос гурав орчим саяр нэмэгджээ.
Мал төллөлтийг аймгуудаар нь авч үзвэл, Баян-Өлгий 71.2, Дундговь 57.8, Өвөрхангай 53.9, Говсүмбэр 53.6, Увс 52.2 хувьтай бусад аймгуудад 50 хувь хүрэхгүй байгаа юм байна.
Малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 60 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж хэвийн гэж үзэхээр байгаа аж. Малын зүй бус хорогдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220.0 мянгаар бага байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ