Банкны систем дэх зээлийн хэмжээ өмнөх оноос 54 хувиар өсөв

img

Аж ахуй нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны эхний улиралд 11380.9 тэрбум төгрөг байна. Энэ нь 2 дугаар сараас 222 тэрбум төгрөг буюу  хоёр хувь, харин жилийн өмнөхөөс 54 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 280 тэрбум төгрөг байгаа нь өмнөх сараасаа 81 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 180 тэрбум төгрөгөөр өссөн дүн болох нь Статистикийн мэдээллээс харагдлаа.

Харин банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 2014 оны 3 дугаар сарын эцэст 595 тэрбум төгрөг болжээ. Уг дүн нь 2 дугаар сараас 3.6 тэрбум төгрөгөөр, 2013 оны 3 дугаар сарын эцэстэй харьцуулахад 290 тэрбум төгрөг буюу 93 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ