Фарелл Уильямс: Би цус сорогч биш ээ
Реппер дуучин Фарелл Уильямс түүхэнд анхных болох 24 цаг үргэлжлэх клип гаргасан юм. Түүний “Happy” гэх дуу “Youtube.com” дээр тавигдсан өдрөөсөө л хамгийн хандалттай уран бүтээлээр тодорсон. Өнөөдрийн байдлаар уг клипийг 173.7 сая хүн үзэж, 22 шагнал хүртжээ. Хамгийн сүүлд “Choice awards”-аас шилдэг дуу шагналыг хүртсэн юм. Мөнхийн залуу гэгддэг Уильямс өчигдөр “Ellen show”-д оролцож хөтлөгч Эллинтэй ярилцжээ.
:
-Өнөөдөр хоёулаа илэн далангүй ярилцах болно шүү. Чи хүсвэл надаас асуулт асууж болно. Би ярилцлага өгч байгаа хүмүүсийг харахаар өрөвдөөд байдаг юм. Асуулт асууж байгаа сэтгүүлч нь хүртэл өрөвдөлтэй. Нийгэмд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн хүнээс өнгөрсөн амьдрал, хар бараан зүйлийг асуугаад л. Энэ бүхнийг харахаар ярилцлага гэх зүйл аль хэдийнэ мумми болсон мэт санагддаг?
-Тийм шүү. Би таныг сэтгүүлч гэдгийг чинь мэдсэнгүй. Та тэгээд мэргэжлийн сургууль төгссөн юм уу /Инээв/. Таныг саналыг хүлээн зөвшөөрч байна. Үнэндээ би сэтгүүл зүй, сэтгүүлч гэх мэргэжлийн үнэ цэнийг сайн ойлгодоггүй юм. Миний бодлоор, ярианы чадвар байхад л сэтгүүлч болдог гэж боддог. Харин дуучин, ая зохиогч, найруулагч хүн заавал бурхнаас илгээгдсэн байх учиртай. Заримдаа студи дотор дуучин болохыг мөрөөдсөн олон охид хөвгүүд ирж шалгалт өгдөг. Тэд хоолой, хөөрхөн царай байдаг ч ур чадвар гэх зүйл дутаад байдаг юм. Яг л таны хэлсэн шиг. Нийгэмд байр сууриа олсон хүнээс өмнөх амьдралыг нь асууж байна гэдэг мэдлэг дутуу байгаагийн шинж. Бурхан минь би юугаа л яриад байна даа.
:
-Тэдний асуух асуулт нь дууссан болохоор л. Тэгэхдээ би чамаас өнгөрсөн амьдралыг чинь асуух болноо. Аль хэдийнэ 41 нас хүрчихсэн мөртлөө 25-хан настай мэт харагддаг нууцыг чиний өнгөрсөн амьдрал л надад хэлж өгнө гэдгийг мэдэж байна?
-Би Эдвард бишээ. Тэр чинь цус сорогч биз дээ. Би эмэгтэй байсан бол энэ асуултыг чинь сонсоод л хацар минь улайх байлаа. Тэгэхдээ баярлалаа. Миний өнгөрсөн амьдрал тийм ч зугаатай хөгжилтэй түүх ховор. Миний хацраар нулимс л урсдаг байсан.
.
-Чи орой унтахаасаа өмнө нүүрэндээ өндөг, өргөст хэмх ч юм уу байгалийн гаралтай зүйл хэрэглэдэг юм уу. Би чамд нэг нууц дэлгэмээр байна. Би 43 настай. Тэгтэл чиний дэргэд бол ээж шиг чинь харагдаж байна. Бурхан намайг яагаад шийтгэж байгаа юм бэ?
-Би хангалттай хөдөлмөрлөж, мөнгө хураасан. Тиймээс мөнгөө өөртөө зарцуулж, хүссэнээрээ үрдэг. Залуу насыг худалдаж авж болно.
.
-Чи мэдэж байгаа байх. Би ижил хүйстэн. 17 настай байхдаа өөрийгөө бусад охидоос өөр гэдгээ мэдээд олон ч удаа амиа хорлохыг оролдсон. Хэд хэдэн удаа сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө авч байсан. Ямар ч тус болоогүй. Би бол байгалийн золиос. Би хэзээ ч даашинз болон өсгийтэй гутал өмсч үзээгүй. Тэгтэл эрэгтэйчүүд алдар нэртэй болохоороо өнгөрсөнөө үгүйсгэдэг мэт санагддаг. Өчүүхэн хэдэн цаасны төлөө өнгөрсөн үеэ балруулдахыг ойлгохгүй байна?
-Тиймээ. Энэ асуудлыг хүн өөрөө л зохицуулж чадах байх. Ямар хүнийг үнэнч гэдэг юм бэ. Би одоо хүртэл энэ асуултын хариуг олж чадаагүй. Амьтдын хувьд эзэндээ насаараа зүтгээд хажууд нь үхэхийг үнэнч анд, гэрийн тэжээмэл амьтан гэж нэрлэдэг. Нохой эзнээсээ зугтахыг хүсч байгаа ч хоол, гэр гэх зүйл хөөрхийг хаашаа ч холдуулж чадахгүй барьдаг. Хүн нохой биш. Бид амаараа дургүй, хүсэхгүй байгаагаа илэрхийлж чаддаг. Залхсанаа үйлдлээрээ илэрхийлдэг. Хүн мөнгө эрх мэдэлтэй байх тусмаа муухай ааштай, дээрэнгүй болдог. Тэгээд анх хайртай гэж хэлсэн хүнээ гомдоож, өөр нэгний эрэлд гардаг.
:
-Та тэдний нэг үү?
-Харамсалтай нь тийм ээ.
.
-Ямар хүн нь чамд киноноос урт, бүхэл бүтэн 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх клип хийх санааг өгсөн юм. Гайхалтай. Би энэ тухай сонсоод л шоконд орсон?
-Хөгжилтэй нь би өөрөө ийм урт клип хийх санааг гаргасан. Энэ цэнхэр бөмбөрцөг дээр хэдэн уран бүтээлч байгааг мэдэхгүй. Тэгэхдээ над шиг зориг гаргасан уран бүтээлч бол ховор. Би анхнаасаа эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч зориглохыг хүссэн. Энэ ертөнц өөрчлөгдөх хэрэгтэй. Бид шинэчлэл хийхгүй л бол хуучиндаа уусч алга болох гээд байна.
.
- 7, 8, 9, 10, 11, 12 цаг гээд л урт цаг хугацаанууд байдаг. Яагаад заавал 24 цаг гэж. Бүхэл бүтэн нэг өдөр гэж?
-АНУ-д хэдэн сая ажилчин байдаг гэж бодож байна. Би ч тоог нь мэдэхгүй. Тэд 10 цаг ажиллаж 14 цагт нь бүх зүйлийг амжуулдаг. Миний урт клипэнд энэ бүхэн л энгийнээр багтсан. Ямар ч илүү хачиргүй. Ажлаасаа тарж буй бүсгүй, хоолоо хийж буй гэрийн эзэгтэй, гал унтрааж буй гал сөнөөгч, хүний амийг аварч буй эмч тэд 24 цаг зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Тэднийг л жинхэнэ уран бүтээлч гэнэ.
.
-Хөөе, Фарелл Уильямс чи яагаад 17 настай хүүхэд шиг хувцасладаг юм бэ. 41 настай гэдгээ мартаад байгаа юм уу. Чамайг харахаас “Бүрэнхий” киноны цус сорогч Эдвард шиг харагдах юм?
-Би сайн мэдэхгүй байна л даа. Яагаад ингэж хувцаслах дуртай болсоноо. Надад таалагддаг. Би хувцасны дизайнертаа итгэдэг. Би цус сорогч биш ээ.
_
-Чи өөрийгөө толинд харахаараа хэдтэй гэж боддог вэ?
-Би хүүхнүүд шиг тольтой ярилцдаггүй.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ