“Амгалан дулааны станц”-ын асуудлаар хуулийн төсөл өргөн барив

img

 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд П.Сономпил “Амгалан дулааны станц”-ын гаалийн албан татвараас чөлөөлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Монгол Улсын Засгийн газраас 2013 онд 35, 55, 155 дугаар тогтоолуудаар “Амгалан дулааны станц”-ыг барьж байгуулах үүрэг чиглэлийг Эрчим хүчний яаманд өгсөн байна. Ажлын төлөвлөгөөт хуваарийн дагуу гүйцэтгэж 2014 оны наймдугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр яамны холбогдох мэргэжилтнүүд, БНХАУ-ын 200 гаруй мэргэжилтэй инженер техникийн ажилчид, дотоодын 10 гаруй туслан гүйцэтгэгч компанийн мөн тооны ажилчид хамтран ажиллаж буй юм.

,

Станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд төсөвт хөрөнгө хэмнэх зорилгоор гүйцэтгэгч тал өөрийн тоног төхөөрөмжийг барилгын ажлын хугацаанд түр импортлон ашиглахаар гэрээнд тусгагдсан. Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх дээрх тоног төхөөрөмжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох материалыг боловсруулж байна. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 245 тоногт төхөөрөмжийн 4.114.386 ам доллар буюу /7.303.858.027 төгрөг/-ийн хөрөнгийг татварт төлөхөөр байгаа гэдгийг  хууль санаачлагч хэлж байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

засгийн газар:
2013 онд нэг зуухаа ашиглалтад өгөөд галлаад дулаанаа өгч бай гэж бид амалж үүрэгдсэн. эрчим хүчнийхэн өгөөгүй юм байна л даа. одоо яая гэхэв алтан хуяг миний бие ямар худал хэлж ханах биш дээ.
2014-04-14
ашиглалтанд:
энэ чинь 2013 оны 12 сард ашиглалтанд орчихсон 3 мянга шахам айлд дулаанаа түгээж байгаам биш үү өнгөрсөн жилийн мэдээг андуураад тавьчихсан байхаа
2014-04-13
дцс-5:
одоо болтол шифдээгуй юм уу. юунч удаан юм бэ дээ. монголчууд одоо яаж хогжинооо. 1 нэгэндээ саад хийгээд таарах юмаа. судлаас илуу улсын эрх ашиг баймаар юм.
2014-04-12