Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 159.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байна

img

 

Улсын нэгдсэн төвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар 1127.9 тэрбум төгрөг байна. Харин зарлага буюу эргэн төлөгдөх зээлийн цэвэр хэмжээ 1287 тэрбум төгрөг болсон тул төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 159.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тодруулбал, орлого нь зарлагаасаа 24 хувиар илүү байгаа аж.

 

Тэгвэл татварын орлого төвлөрүүлэлт өмнөх оны 3 дугаар сараас 0.7 хувиар өсчээ. Үүнд орлогын албан татвар 15.5 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 10.2 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин бусад татварын орлого 2 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар буурсан байна.  Ингэснээр улсын нэгдсэн төсвийн орлогын 87 хувийн татварын орлого, 1.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад улсын нэгдсэн төсөвт эзлэх татварын орлогын хэмжээ 1 хувиар буурсан тухай ҮСХ-оос мэдээллээ.

 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэн төлөгдөх зээлийн хэмжээ жилийн өмнөхөөс 26 хувиар өссөн байна. Үүнд хөрөнгийн зардал 99 тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 53 тэрбум төгрөгөөр, татаас шилжүүлгийн зардал 52 тэрбум төгрөгөөр, эргэн төлөгдөх цэвэр зээл 12 тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлжээ.

,

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ