Донецк хотод гашуудал зарлав

img

Украины зүүн хэсгийн Донецк хотод энэ сарын 12, 13-ны өдрүүдийг гашуудлын өдөр болгон зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ нь Донецк хотыг тусгаар улс болгоно зарлаж, Оросын талыг баримтлагчид захиргааны байруудыг эзэлсэнтэй ямар ч холбоогүй гэнэ.

ы

Донецкийн “Скочинский” нүүрсний уурхайд энэ сарын 10-11-ны шилжих шөнө осол гарч долоон уурхайчин амиа алдсан дурсгалыг хүндэтгэх үүднээс энэхүү хоёр өдрийн гашуудал зарласан тухай тус улсын захирагч Сергей Тарута хэвлэлийнхэнд мэдэгджээ. “Скочинский” нүүрсний уурхайд хий дэлбэрснээс осол гарсан аж. Ослын үеэр 53 хүн уурхайд ажиллаж байснаас долоо нь амь үрэгдэж, есөн хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.

ы

Сэтгүүлчид энэ үеэр Сергей Тарутагаас Донецк хотыг тусгаар улс болгоно зарлаж, захиргаа болон тусгай хамгаалалттай газруудыг эзэлж хүчээ тогтоосон жагсагчдыг яах талаар асуухад, Тэрбээр, “Оросын талыг баримтлагчтай хэлэлцээр хийж байгаа” гэжээ.

ы

Гашуудлын өдрүүдэд Донецкийн засаг захиргааны удирдлагын байрууд дээрх Украины тугийг долоо хоног бөхийлгөж, бизнес, урлаг соёл, спорт албаны арга хэмжээнүүдийг бүгдийг цуцалсан юм байна.

ы

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ