Рио де-Жанейро хотод мөргөлдөөн боллоо

img

Хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World cup” тэмцээн зохиогдох Бразилийн Рио де-Жанейро хотод иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

я

Цагдаа нар цахилгаан холбооны компанийн мэдэлд шилжсэн барилгуудад хууль бусаар оршин суугчдыг  хөөн гаргах, баривчилгаа явуулах үеэр оршин суугчид эсэргүүцэл үзүүлж мөргөлдөөн гарсан аж. Энэ үеэр Жанейро хөдөлгөөний залуус оршин суугчтай нэгдэж, цагдаа нарын өмнөөс эсэргүүцэл үзүүлжээ.

я

Цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглажээ. Хууль бус оршин суугч гэгдэх 5000 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд  цагдаагийн газрын 1500 гаруй алба хаагч оролцсон байна. Ажиллагаа явуулсан тус газар Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо байралдаг учир Засгийн газраас яаралтай нүүлгэн шилжүүлэхийг тушаасан юм.

ы

Тэднийг хууль бусаар амьдарч байгаа гэж үзэж улсаас тэтгэмж өгөхгүй гэдгээ мэдэгдсэнээс хойш эсэргүүцлийн жагсаал байнга гарах болсон юм байна.

\

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ