Оросын удирдлагууд Украины асуудлаар хуралдав
Украины дотоодын хямрал зургаан сар үргэлжиллээ. Энэ хугацаанд Крым оросын харъяанд нэгдэж, Донецк, Луханск, Харьков хотуудад Оросын талыг баримтлагчид Засаг захиргааны байруудыг эзэлж, эрхээ тогтоосон юм. Энэ бүх асуудалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч яаралтай хуралдаан зохион байгуулсан тухай “Trud.com” мэдээллээ. Тус хуралдаанаар Украинд үзүүлэх санхүүгийн тусламж болон Донецкийг тусгаар улс болгон зарлаад буй босогч нартай хэлэлцээ хийх эсэх асуудлаар ярилцсан гэв.
1
Ерөнхий сайд Дмитрий Медведев хуралдааны тухай хэвлэлийнхэнд “Орос Украин бол ахан дүүс. Украины дотоодын хямрал хяналтаас гарч буйд харамсч байна. Тус улсын гурван хотод Оросын талыг баримтлагчид эрхээ тогтоож, тусгай хамгаалалтай байруудыг эзэлсэн нь Орос улстай ямар ч хамааралгүй гэдгийг мэдэгдэж байна. Бид тэднийг өдөөн хатгаагүй. Өнөөдрийн хуралдаанаар хямралд автаад буй Украины эдийн засгийг хэрхэн хөл дээр зогсоох асуудлыг хэлэлцсэн. Орос ямар ч үед туслалцаа үзүүлэх болно” гэж мэдэгджээ.
Украины хил орчимд Оросын арми байрласан болон Донецк, Луханск, Харьков хотод үүсэн асуудал зэрэг Украины хямралтай холбоотой хуралдаан энэ сарын 18-ны өдөр Женев хотноо болох юм. Тус хуралдаанд Украин, Орос, АНУ, Европын холбооны удирдлагууд оролцох аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ