Бекхэм эхнэртээ 50 саяын алмаазан хослол бэлэглэсэн гэнэ

img

Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмын эхнэр Викториа Бекхэм өчигдөр 40 нас хүрчээ. Бекхэм эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулж Парис хотын хамгийн өндөр зэрэглэлийн рестораныг нэг өдрийн турш түрээсэлж, 50 сая ам.долларын үнэтэй алзааман хослол бэлэглэсэн тухай “The Mirror” сонин мэдээллээ. Энэхүү төрсөн өдрийн арга хэмжээнд хүүхдүүдээс нь гадна Викториагийн хамгийн сайн найз Эва Лонгира оролцжээ. Тэрбээр найздаа XVIII зуунд зурсан уран зураг бэлэглэсэн аж.

1

Викториа Бэкхам төрсөн өдрийнхөө дараа “Twitter” хуудаснаа “40 нас бол эмэгтэй хүний хамгийн сайхан нас. Бид энэ насандаа илүү ихийг бүтээх хэрэгтэй. Цэнхэр дэлхий дээр амьдарч буй 40 настай олон сая бүсгүйд илүү ихийг бүтээхийг хүсье” хэмээн жиргэжээ.

Төрсөн өдрийн баярт “Spice girls” хамтлагийн гишүүд оролцож чадаагүйдээ уучлалт гуйж, найздаа видео бичлэгээр төрсөн өдрийн дуу дуулж бэлэг барьжээ. “Spice girls” хамтлагийнхан Швейцарь улсад тоглолттой байгаа юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
huue almaz gej bn un*ch, deer 650 sayar shiltgeen svsan za arai zarai ch geh shig kkkk
2014-04-15
mmmm:
victoria huurhun genvv hahaha. ene budgaa arilgawal yu haragdah boldoo. enenii hajuud emma watson hamaagvi huurhun haha
2014-04-14
delgertsetseg-t:
chi adaglaad bichij baigaa zuilee eh surwaljaas ni zow oilgoj sur l daa. 50 sayaar luxury house chadan yadan baij awsan hvmvvs. 50 sayaar daashinz awahuu? nuur ulaichlaa chinii omnoos.
2014-04-14
haanaa:
ter hichneen bayan ch ter hemjeegeeree enerengui uilsten...uzesgelentei busgui... happy birth day to victoria
2014-04-13