Донецк хотыг эзлэх ямар ч санаа байхгүй

img

Оросын удирдлагууд өчигдөр Украины өнөөгийн асуудлаар шуурхай хуралдсан юм. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины ард түмэнд хандаж мэдэгдэл хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Украины ард түмэнд энэ өдрийн мэнд хүргье. Оросын талыг баримтлагчид өнгөрсөн долоо хоногийн эхээр Украины зүүн хэсгийн гурван хотыг хүч түрэмгийлж, Засаг захиргаа болон тусгай хамгаалалттай эмнэлэг гэх зэрэг газруудыг эзэлсэнд харамсч байна. Энэ бүхэн Оросын өдөөн хатгасан явдал биш. Өнгөрсөн оны сүүлчээр Украинд өрнөсөн эмх замбараагүй байдлын цаана ямар хүн байгааг нь мэдэхгүй ч гэсэн Орос Украинд тусалж, дэмжлэг үзүүлэхийн тулд Крымийг их газартаа нэгтгэсэн. Өөр ямар ч санаа байхгүй. ОХУ-ын удирдлагууд болон Оросын ард түмэнд Донецк хотыг эзлэх ямар ч санаа байхгүй. Төгсгөлд нь, Донецк хотыг тусгаар улс болгон зарласан хэт даврагчидтай хэлэлцээр хийхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Төрийн Думын хэвлэл мэдээллийн албанаас “Энэ сарын 18-нд Женев хотноо болох дөрвөн талт хэлэлцээрт Украины хууль ёсны Ерөнхийлөгч Виктор Янукович оролцох болно” хэмээн мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сонирхогч:
ввс гэхээс өөр агенлаг байдагыг мэдэх үү дэлгэрцэцэг гуай
2014-05-12
zochin:
ukrainiig turkhiragchid ni amerikiin negdsen uls.
2014-04-15
mongol:
ukrainaas savraa tat durak ivanuud
2014-04-14
бибид:
би украйны бїрэн бїтэн байдлын тєлєє байна
2014-04-14