Башар аль-Ассад: Ямар их ганцаардаж байна гээч

img

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад энэ сарын 7-нд Германы “www.5pillarz.com” сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарласан юм.

.

-2011 оны есдүгээр сар. Сирийн 100 мянга гаруй иргэн сонгогдоод удаагүй Ерөнхийлөгч болох таныг эсэргүүцэж, огцрохыг шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Энэ бүх үйл явдал Сири улсад эмх замбараагүй байдал үүсгэж, иргэний дайны эхлэлийг тавьсан гэгддэг. Та харин ард түмнийхээ эсрэг хүйтэн зэвсэг, хүчирхэг армийг илгээсэн нь өнөөдрийн Сирийг бий болгосон хэмээн олон улс үздэг?

-Би шударгаар сонгогдож, ард түмнийхээ итгэлийг хүлээж Ерөнхийлөгч болсон. Тэр үед би Ерөнхийлөгчөөр сонгогдоод хавтгайрсан халамжийг цөөлж, Сирийн иргэдийг тэгш эрхтэй болгохын тулд “Халамжаас татгалзъя” төсөл боловсруулж байсан үе. Би энэ төслийг эсэргүүцэл, зэмлэлтэй нүүр тулахыг урьдчилан мэдэж байсан. Яагаад гэвэл өмнөх Ерөнхийлөгч, Засгийн газар бүгд ард түмнийхээ амыг хаахын тулд мөнгө, эрх мэдлийг халаасанд нь хийдэг шударга бус нийгэм тогтсон үе л дээ. Нэгэнт би итгэл хүлээж Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир энэ бүх бузар булай байдалд цэг тавихыг оролдсон минь энэ. Харамсалтай нь ард минь шинэчлэлд бэлэн байгаагүй. Зүгээр л сууж байхад нь түрүүвчинд нь орж ирдэг мөнгийг авч байна хэмээн буруугаар бодож, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Би хэлэлцээр, итгэл хүлээлгэхийг хүссэн ч тэд хяналтаас гарч эхэлсэн. Хэн ч ийм л шийдвэр гаргах байсан. Ард түмэн ард түмнээ дээрэмдэж, хүчирхийлж байхыг харсан ямар ч улсын төрийн тэргүүн гажсан нийгмийг тэгшлэхийг тулд цэрэг ашиглах нь тодорхой.

.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлээс төрсөн армийн цэргүүд хүчирхийллийг бий болгож, галт зэвсгээр далайлгаж эмх замбараагүй байдлыг цэгцлэх бус улам өргөжүүлсэн. Орон нутаг болон олон улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “Ассадын хүүхдүүд хүчирхийлэл үйлдэж байна” гэх мэдээ мэдээллийг секундын зайтай дамжуулж, нөхцөл байдлыг улам хурцатгаж байв. Худал үнэн хоёр зэрэгцсэн мэдээллийн уршгаар тойрч будилсан олон мянган иргэн төр засгаа буруутгаж эхэлсэн. Нэгэнт хяналт, хүчинд өвдөг сөгдөх нь өнгөрсөн ард түмнээ та айлгахын тулд Сирийн ардын армид галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгсөн шүү дээ?

-Нэг дээр нэмэх нь гурав гэсэн асуулт байна. Таны санааг ойлголоо. Сирийн иргэний дайныг улам өргөжүүлэхэд нөлөөлсөн эхний хүчин зүйл бол армийн цэргүүдийн дээрэнгүй зан. Хоёр дахь хүчин зүйл бол хэвлэл мэдээллийн буруу ташаа мэдээлэл. Гурав дахь хүчин зүйл бол галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгсөн гэх гурван асуудал Сири улсад хямрал авчирсан нь үнэн. Би тэр үед уурсаж бухимдсан ард түмнийг хэрхэн тараах вэ гэсэн асуудалд гол анхаарлаа хандуулсан минь миний буруу. Ямар их ганцаардаж байна гээч.

.

-Би энэ тоог албан бус гэж нэрлэж байна. 2011 оны есдүгээр сарын 15-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл иргэний дайны уршгаар 100 мянган иргэн амиа алдсан гэх мэдээлэл тарсан. Хэрвээ энэ бүхэн үнэн бол Ерөнхийлөгчийн хувиар та ямар хариуцлага хүлээх вэ?

-Би эмх замбараагүй байдлыг зохион байгуулж, хөшигний ардаас санхүүжүүлж буй гэмт этгээдийг олох нь ард түмнийхээ өмнө харицлага хүлээж буй нэг хэлбэр. Харин энэ бүхний гол буруутан нь биш.

.

-Сирийн ихэнх иргэн Башар Ассад гэсэн ганцхан дайсантай байсан. Одоо тэдний шинэ дайсан Аль-Кайда бүлэглэл болоод байна. Дэндүү тэнцвэргүй байгаа бус уу?

-Ямар ч улсад дайн эмх замбараагүй байдлыг далимдуулж ашиг олдог хүмүүс байдаг. Аль-Кайда бүлэглэл бол тэдний нэг. Өнгөрсөн сарын сүүлчээр Аль-Кайда бүлэглэлд барьцаалагдаж, эзлэгдээд байсан таван хотыг армийн цэргүүд буцаан авч, иргэдийн амар тайван байдлыг хангаж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

.

-Аль-Кайдатай холбоотой бүлэглэл Сирийн иргэний дайн хүчирхийлэл болон хувирч, сэтгүүлчид, сайн дурын ажилтнууд, иргэдийн амь насыг хохирооход нөлөөлсөн гэж буруутгагдаж байгаа?

-Энэ бүлэглэл Ирак улсын далбаан дор 2006 онд үүсгэн байгуулагдсан. 2012 онд хүчээ нэмэгдүүлж, 3000-5000 дайчинтай болсноор 2013 оны дөрөвдүгээр сард нэрээ “Ирак, Левантын лалын улс” болгон өөрчилж Сирийн иргэний дайнд оролцсон. Аль-Кайда бүлэг идэвхжсэн нь босогчдын талыг дэмжих олон улсын бүлэглэлүүд Сирид орж ирэх нэг шалтгаан болсон. Тэгэхээр Сирийн зөрчлийг юу бий болгож, яагаад ийм удаан үргэлжилсээр байна вэ. Сирийн иргэд олон улсын байгууллагууд Америкийн үзэл суртлын төлөө ажиллах шаардлагагүй гэж үздэг. Террорист бүлэглэлүүд хаанаас санхүүжиж, үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь сонирхолтой. Тэд биднийг хойд нутгаас хөөн зайлуулж, исламын бүгд найрамдах улс байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

.

-Өрнөдийн болон Арабын орнууд Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт террорист бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлсээр байна гэж ОХУ-д суугаа Сирийн Элчин сайд Мухаммед Хаддад мэдэгдсэн. Та тэдэнтэй ямар аргаар тэмцэх төлөвлөгөөтэй байна?

-Одоогоор тэднийг нийлүүлж байгаа гэсэн баталгаа алга. Энэ талаар хангалттай мэдээлэл цуглуулсаны дараа хариулах нь зөв байх.

.

-Би танаас нэг зүйлийг асуумаар байна. Сирийн хамгийн сул дорой иргэд бол хүүхдүүд. Дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайны уршгаар хэдэн мянган хүүхэд хохирогч болсныг та тоо баримттай дэлгээч?

-Миний гарт байгаа тоо баримт хоцорсон гэдгийг сануулах нь зүйтэй. 2013 онд 300 мянган хүүхэд сургууль завсардсан. Сирийн дүрвэгсдийн 70 мянган гэр бүл нь өрхийн эзнээ алдсан. 3.700 хүүхэд эцэг эхгүй өнчин болсон. Сирийн дүрвэгсдийн 385 мянган нь Ливанд, 294 мянга нь Туркт, 291 мянга нь Иорданд амьдарч байна. Дүрвэгсдийн дотор 781 нярай байгаа тухай НҮБ-аас мэдээлсэн.

:

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зүгээс Сирийн эрх баригчдад хатуу шахалт үзүүлж байгаа боловч Орос, Ираны дэмжлэгтэйгээр та бүх хүчирхэг хэвээр байна?

-Хатуу цагт нөхрөө зөв сонгох хэрэгтэй.

.

-АНУ-ын Ерөнхийлөгч Сирийн ард түмэнд туслахыг олон ч удаа хүссэн. Харин та АНУ-аас илүү Оросыг илүүд үзсэн гол шалтгаан?

-Орос бол зовж үзсэн улс.

.

-Дэлхийн халуун цэг болоод буй Сири улсад нөхцөл байдал улам гаарсаар байна. Нэг талаас барууныхан тус улсын сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа бол нөгөө талаас ОХУ, БНХАУ тэргүүтэй гүрнүүд НҮБ-ын тогтоолыг зөрчиж Сирид цэрэг оруулахыг хүчтэй эсэргүүцэж байгаа?

-Сирийн мөргөлдөөнд цаашид олон мянган хүн амиа алдсаар байвал НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энх тайвныг тогтоох цэргийн хүч илгээж, асуудлыг шийдэх хувилбар бий. Сирийн асуудлаар талуудыг оролцуулсан уулзалт үр дүнд хүрэхгүй бол Ойрхи дорнодын нэгэн улсын байдал улам эмгэнэлтэй болж мэднэ.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lk: энэ бээс бид бүхэн сургамж л авах нь чухал:
золиос нь зөвхөн энгийн ард иргэд байгаа биз дээ
2014-04-15
dictator bayariig duujil:
ard tumnee nohoi shig buudaj alj bgaa huniig demjij baigaa bol ta nar usan teneguud. amerik ooroo ard tumniihee gart bdg uls bolhoor iim zuiliin esreg temtssen. harin assad dictatoroo aldahiig huseegui. ta nart s.bayar dictatoriin zan yamar bdgiig halit sanuulsan bh gej naidya. 5 hun nohoi shig gudamjind buuduulj uhsniig martaagui gej naidya. hohi n gej bodoj bga humuus bvl novshnuud min ta nariig buudsan bol yaaj orilj golog bolj orovduuleh gej uhenhatan temtseh bsn boldoo.
2014-04-15
oooo:
орос бол зовж үзсэн улс жинхэнэ үнэн хариулт
2014-04-14
зочин:
аль кайда чинь америк тэргүүтэй барууны гол дайсан биз дээ одоо бол аль кайда чинь тэдний найзууд болсон юм биш үүү
2014-04-14
mmmmmmm:
asad zailaad uguuch ee
2014-04-14
зочин :
маш хэрэгтэй мэдээлэл байна.
2014-04-14
хэ хэ цаг чинь болждээ:
зүгээр араас чинь удахгүй тупин нэгдэнэ
2014-04-14
time:
argagui l uhaantai udirdagch yum. assadiin hajuud obama, bush hoyor bol zugeer l huuheldei. iim bhad tesver tevcheer, eh oronch bna gedeg asar ih huch, uhaan, nerv *rdagdah ni medeej.
2014-04-14
иргэн:
монголын удирдагчид бусдыг дагаж дуурайсаар байгаад өөрийн гэх школ, монгол удирдагчийн төрх, сүр сүлдээ нэгэнт гээжээ. монгол улс хэзээ өөрийн үндэстний удирдагчтай болох юм болдоо
2014-04-14
ganga:
uhsan nuh bol belen ard tumnii esreg harigsalal uildsen hen bugdiig sadamiin tawilan huleej bgaa hen ch zuwtuguh erh bhgui
2014-04-14
дэмжигч:
зоригтой байгаарай. одоо ухрах газар байхгуй.
2014-04-14
магнай:
хатуу цагт нөхрөө зөв сонгох хэрэгтэй. ийм л байж ард түмнээ удирдана. ану-гийн эсрэг зогсож байгаа энэ удирдагчийн зөвийг дэлхий удахгүй харна.
2014-04-14
монгол хун:
садам хусейны хойноос оруулах нь дээ, цаадуул чинь...?!
2014-04-14