Украины арми дайнд бэлэн гэв
Донецк, Луханск, Харьков хотуудыг эзэлсэн Оросын талыг баримтлагчид нартай тулалдахад бэлэн гэдгээ Ерөнхийлөгч Турчинков мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинков “Бид хэзээ ч бууж өгөхгүй. Украины зүүн бүсэд Оросыг дэмжигч хүчин Засгийн газрын байруудыг эзэлсний дараа зэвсэгт хүчнээ оролцуулсан бүрэн хэмжээний цэргийн ажиллагааг явуулах болсноо мэдэгдэж байна. Крымд тохиолдсонтой адил зүйл дахин давтагдахыг зөвшөөрөхгүй. Эзлэн түрэмгийлэгч манай улсын зүүн хэсгийг үймүүлэх ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэх учир шуурхай бөгөөд далайцтай арга хэмжээ авах нь зүйтэй. Өнөөдөр үдээс өмнө зэвсгээ хаясан хүмүүсээс ял асуухгүй, боломж олгож байна. Орос улсад сануулахад Украины арми дайнд бэлэн” гэжээ.
Тус мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Ард иргэдийнхээ эсрэг дайн зарлах нь гэмт хэрэг. Бидэнд Украиныг эзлэх санаа огтхон ч байхгүй. Шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах болно” хэмээжээ. Энэхүү өдөөн хатгасан хариу мэдэгдлийн дараа Европын холбооны удирдлагууд Нью Йорк хотноо шуурхай хуралдаан зохион байгуулж, хоёр орны удирдагчдыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ