“Байгаль орчны үнэлгээ-таны бизнесийн тогтвортой байдлын баталгаа” уулзалт болно

img

БОНХЯ, ШУА-ийн Геэкологийн хүрээлэн, МҮХАҮТ, Уорлд Лернийн Институт, Дэлхийн банктай хамтран “Байгаль орчны үнэлгээ-таны бизнесийн тогтвортой байдлын баталгаа” уулзалтыг энэ сарын 15-нд зохион байгуулна. Уулзалтын үеэр байгалийн нөөцийг ашиглан үйл ажиллага явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулах юм байна. Мөн олборлох үйлдвэрлэлийн байгаль орчны нөлөөллийн болон нийгмийн үнэлгээг гүйцэтгэснээр нутгийн уугуул иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдарч, тогтвортой хөгжих нөхцлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэх аж.

5

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль анх 1998 онд УИХ-аар батлагдаж, 2001 онд нэмэлт өөрчлөлт орсноос хойш 11 жилийн дараа 2012 онд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль /шинэчилсэн найруулга/-ийг УИХ-аар батлуулжээ. Шинэчилсэн найруулгаар батлагдсан уг хуулийн хүрээнд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах механизмыг бий болгох, уул уурхайн төслүүдэд  хаалтын нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг заалтыг шинээр тусгасан байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллага нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй  байх, ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгах заалтуудыг шинээр тусгажээ.

5

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ