Чили улсыг дахин нэг аюул нөмрөв

img

Энэ сарын 2, 5-ний өдрүүдэд Чилийн хойд хэсгийн Икике боомт хотод 8.2-7.8 магнитудын газар хөдлөлт болж тус хотоос нэг сая иргэнийг нүүлгэн шилжүүлж, орон даяар онц байдал зарласан юм. Өнөөдөр тус улсын гурван хотод газар хөдлөлтийн улмаас эвдэрч, сүйдсэн цахилгаан шугамын сүлжээ гэнэт дэлбэрч 11 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Онц, аюулгүй байдлын дарга Гедон Гибл “Чили улс газар хөдлөлтийн аюулаас ганц алхам холдож байхад дахин нэг аюул биднийг нөмөрлөө. Чилид аюулгүй хэсэг тун ховор үлдлээ. Газар хөдлөлтийн улмаас 1052 цахилгааны шугамд эвдрэл гарсан. Тэд гэнэт дэлбэрэх аюултай. Аврагчид шуурхай ажиллаж байгаа” гэж мэдэгдэв.

Чили улсын Ерөнхийлөгч хатагтай Мишел Бачелет ард түмнээ сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулж, байгалийн гамшгийн өмнө өвдөг сөгдөхгүй байхыг хүссэн байна. Тэрбээр гэр бүл, орон гэрээ алдсан бүх хүмүүст туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ