Гадаад үгээр гангарагчид
Утга, уран зохиол гэдэг хүнд ус агаар шиг хэрэгтэйг цаг ямагт мэдэрч сууна. Уран зохиолын амт шимтийг мэдэрч яруу сайхнаар аялаагүй хүн эхийн алтан уургийг шимж өсөөгүйтэй адил бөлгөө.
5
“Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө.
Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө” гэж Ардын уран зохиолч Л.Түдэв гуай тун сайхан онож хэлжээ.
s
Уншихгүйгээр ухаарахгүйгээр урагшлахгүй гэдгийг найман настай балчраас наян настай өвгөд хүртэл андахгүй мэднэ. Ном амтархан уншуулдаг ганцхан хичээл нь бидний хайртай уран зохиол. Учир нь энэхүү хичээлээр сэтгэл зүрхний, хүн байхын боловсрол олж авсан болохоор тэр биз.
sa
Уран зохиол зөвхөн ёс суртахууны номлол, шашин биш. Түүнд дүр гэдэг, дүрслэл, үзэл санаа, үйл явдал, уран сайхан, гүн сэтгэлгээ, хэл найруулга гээд салшгүй нандин хэсгүүд бий. Уран зохиол хүн болгож төлөвшүүлэхээс гадна нийгмийг ч гэсэн “хүний нийгэм” болгож төлөвшүүлэхэд ихээхэн нөлөөлдөг. Гюгогийн “Эцсийн өдөр” роман хэвлэгдэхэд европ хүмүүс нийтээрээ цочирдсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Эс бөгөөс цаазаар авах ялын тухай маргаан өрнөх байсан гэж үү? Үгүй тэгээд 1829 он хүртэл хүн хүнээ цаазаар авч буй тухай хүмүүс мэддэггүй байсан юмуу? Мэдээж мэддэг байсан, гэхдээ тэр нь “африкт арслан байдаг” гэсэнтэй адилхан “мэдлэг” төдий л байсан юм.
a
Монгол хэлийг уран зохиолгүйгээр төгс эзэмшинэ гэвэл ёстой зангууны үлгэр. Уран зохиол нь хүний ухааныг тэлж, ертөнцийг харах цонх, нүд , Алтангадас шиг зүг чигийг заадаг гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй. Уран зохиолд тухайн ард түмний түүх, соёл шингэхээс гадна хамгийн гол нь сэтгэлгээ илэрдэг. Багш нар хүүхдүүдэд дүрэм заагаад түүнийгээ шалгаад байх шиг биш эх хэлээрээ ярьж, өөрийгөө ойлгуулах чадвар, уншсанаа ярих чадварыг эзэмшүүлэх зэрэг асуудлыг ярих цаг хэдийнэ иржээ. Энэ жилээс эхлээд монгол хэлний шалгалтыг бүх их дээд сургуульд элсэгчдээс авахаар болж байгаа.
as
Өмнө нь шалгалт авахдаа тестээр авдаг байсныг болиулж, эсээ бичих, бүтээлч байдлыг хөгжүүлэх үүднээс задгай даалгавар оруулж ирж, 50 хувь тест, 50 хувь нь бичих байдлаар шалгалтын материалыг боловсруулсан гэнэ. Багш гэдэг хүн зөвхөн дээд байгууллагууддаа шалгуулдаг хүн биш, сурагчдынхаа өмнө хариуцлага хүлээдэг, тэднийг дэмждэг хүндэлдэг байх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуульд заадаг монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг 2202 байсан. Одоо 46 багц цаг нэмэгдээд 2348 цаг болсон нь сайшаалтай боловч үр дүн нь тодорхой байх ёстой. Хичээлийг зүгээр нэг цаг нөхцөөх бус хүүхэд бүрийн тархинд монгол сэтгэлгээ, уран зохиолын амт шимтийг мэдрүүлэх нь чухал юм.
s
“Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс санаачлан явуулж буй " Эх хэл-Уран зохиол" аян маш үр өгөөжтэй ажил болж байна. Энэ мэт уран зохиолын хичээлийн давуу талыг сурталчлах нь монгол ахуй, жинхэнэ монгол иргэн болон төлөвшүүлэхэд маш чухал анхаарч буйн илрэл юм. Өнөөгийн монголчууд биднийг өдий зэрэгт хүргэсэн ачтан бол монгол домог зүй, дөрөв таван зуугаар тоологдох баатарлаг туульс, “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Хөх судар” гайхамшигт сайхан үлгэр маань юм шүү дээ. Үр хүүхэд маань хүмүүн болохын тулд хоол тэжээлээс гадна илүү их нарийн нандин юм хэрэг болдогт л хамаг учир нь байгаа юм. Тийм ээ, уран зохиолын хичээлийн ургац арвин байх болтгуай.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ