Оросын талыг баримтлагчид хотуудын цагдаагийн хэсгийг эзлэхийг оролджээ
Энэ сарын эхээр Украины зүүн хязгаарын Донецк, Луганск, Харьков хотын төр захиргааны албан байруудыг оросын талыг баримтлагчид эзлэн авч эмх замбараагүй байдал үүсгэж, Донецк хотыг тусгаар улс болгон зарласан юм. Тэд ирэх сарын 21-нд бүх нийтийн санал асуулга явуулахаа ч мэдэгдсэн билээ.
1
“Донецкийн бүгд найрамдах улс”-ын удирдлагууд Крым шиг Орост нэгдэхийг хүсч тус улсын Ерөнхийлөгч В.Путинээс цэргээ оруулахыг хүссэн юм. Тэгвэл энэ сарын 13-14-ны шилжих шөнө Украины Славянск, Краматорск, Красный Лиман болон Енакиев хотод зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн хэсгүүд рүү дайрч, эзлэхийг оролдсон байна. Цагдаагийнхан буутай этгээдүүдийг гал нээхээс нь өмнө саатуулж, халдлага үйлдэхийг оролдсон 50 гаруй этгээдийг баривчлан хорьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ