Ким Чен Уны төлөө 10 мянган хүн бүжиглэв

img

Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ир Сэний төрсөн өдөр маргааш тохиох билээ. Тэрээр 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд хорвоод мэндэлж, 1994 оны долдугаар сарын 8-ны өдөр таалал төгссөн. Ким Ир Сэнийг таалал төгссөний дараа Хойд Солонгосын ард түмэн түүний төрсөн өдрийг улсынхаа баяр болгож, хоёр өдөр амардаг уламжлал тогтжээ. Харин өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг урт удаан наслаж, эх орныхоо баатарлаг түүхийг үргэлжлүүлэхийг ерөөж нийслэл Пхеньяны төв талбайд 10 мянга гаруй иргэн нэгэн зэрэг бүжиглэсэн тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Энэхүү арга хэмжээнд тус улсын ардын дуу бүжгийн чуулгын 2000 гаруй уран сайханч, 2500 гаруй цэрэг болон хөдөлмөрийн намын залуу гишүүд оролцсон гэнэ.

1

Уг арга хэмжээний үеэр Ким Чен Ун ард түмэндээ хандаж “Баатарлаг Хойд Солонгос мандтугай. Миний өвөө Ким Ир Сэн мандтугай” хэмээн хэлсэн байна. Маргааш Ким Ир Сэний төрсөн өдрийг тохиолдуулан урлаг спортын арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Хойд Солонгосын төв мэдээллийн “www.kcna.co.jp” агентлаг “Хойд Солонгосын баяр агуу удирдагчдынхаа түүхийг үргэлжлүүлж буй Ким Чен Ун урт наслах болтугай” хэмээн мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ардй:
балай сохор тэнэг аймхай ард түмэн. дотооддоо бөөн бухимдал байхад энэ тэнэгүүдийн тухай битгий бичээд байгаачээ
2014-04-14
kimuu:
ene zaluu kim manaid 2 sar erunhii shuugch hiivel , 2000 darga tsaazaar avahuulnaa
2014-04-14
zochin:
demjej baina sain darga shvv
2014-04-14