“МН370” онгоцыг илрүүлэхийн тулд төхөөрөмж туршихаар болов
Сураггүй болсон Малайзын агаарын тээврийн “МН370” онгоцны хар хайрцагны цэнэг дуусахаас урьтаж олохын тулд Австралийн Засгийн газар шинэ төхөөрөмж туршихаар болсон тухай “ВВС” агентлаг мэдээлэв. “Bluefin-21” буюу далайн ёроол дахь биет, амьдралыг судлах төхөөрөмжийг өнөөдрөөс эхэлж онгоц осолдсон Энэтхэгийн далайн гүнд байршуулахаар болжээ.
Австралийн Ерөнхий сайд Тони Аббет “Хайх ажиллагаанд ахиц гаргахын тулд “Bluefin-21” төхөөрөмжийг туршиж, осолдсон онгоцыг илрүүлэхээр боллоо. Энэ төхөөрөмж далайн ёроолд амжилттай газардаж чадвал ойр орчмын 200-300 метрт байрлах биетийг мэдрэх чадвартай” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн далайн зүүн хойд хэсгээс 2-3 удаа дохио ирсэн юм. Аврагчид дохио ирсэн хэсгийг нэг бүрчлэн самнаж байгаа ч өнөөг хүртэл онгоцноос ямар ч сураг гаргаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ