“MTV Movie Awards” болов
Калифорнийн Юниверсал хотын “Гибсон” театрт “MTV Movie Awards” 2014 кино наадам өчигдөр зохион байгуулагдлаа.
“MTV Movie Awards” шагналыг анх удаа 1992 онд Лос-Анжелес хотноо 1992 онд гардуулсан бөгөөд түүнээс хойш жил бүр болж байна.
Өөрийн дуртай кино юм уу, эсвэл жүжигчнийхээ төлөө санал өгөх бололцоог кино академичид, кино шүүмжлэгчид бус харин үзэгчдэд олгодгоороо “MTV Movie Awards” шагнал бусад кино шагналаас ялгаатай. Үзэгчид 2010 оноос эхлэн интернетээр саналаа өгч кино урлагийн шилдэг бүтээлийг нэрлэх бололцоотой болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ