Баянхошууны уулзвар хүртэлх зам шинэчлэлтийн ажил эхэллээ

img

 

Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан билээ. Тус тендерт шалгарсан "Экспресс зам" ХХК өнөөдөр захиалагч тал Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулж байна. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2014.04.14 - 2014.10.30. Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын трасст орсон 200 гаруй айл өрхийн хашаа, объектыг татуулах шаардлагатай бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлээд байгаа аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

endon:
chanarfail higerei lyibarchdaa
2014-04-14