“Тавантолгой” ХК-ийн үнэт цаасны ханш 4.09 хувиар буурчээ
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн эхний өдрийн арилжаагаар 26 ХК-ийн 93139 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийтдээ 103 хэлцэл хийгдсэн бөгөөд 50 сая 531 мянга 414 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15686.11 нэгж болж, өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрийнхөөс 123.59 нэгжээр буюу 0.78 хувиар буурчээ. Энэ өдөр “Глобал Монголиа Холдинг” ХК-ийн ханш 15 хувь, “Дархан хөвөн” ХК 14.84 хувь, “Дархан нэхий” ХК 8.73 хувиар үнэт цаасны ханш нь өсчээ. Харин “Хишиг- Уул” ХК 14.96 хувь, “Газар сүлжмэл” ХК 13.95 хувь, “Женко тур бюро” 4.40 хувь, “Тавантолгой” ХК 4.09 хувиар ханш нь өмнөхөөсөө буурсан аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ