Урьдчилсан дүнгээр Абдулла Абдула ялалт байгуулав

img

Афганистанд болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын “Хараат бус сонгуулийн хороо”-ны мэдээлж буйгаар “нийт 34 мужийн 26 хэсгээс ирсэн урьдчилсан дүнгээр сөрөг хүчний лидер Абдулла Абдула 41.9 хувийн санал авч Хамид Карзайн орыг залгах нь тодорхой боллоо” гэжээ. Харин Батлан хамгаалахын сайд асан Ашраф Гани 37.6 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар байрт жагссан бол өнөөгийн Ерөнхийлөгч Хамид Карзайн залгамжлагч гэгдээд буй Залмай Рассул 9.8 хувийн санал авчээ.

Урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан Абдулла Абдула ард түмэндээ хандаж, “Шударга Ерөнхийлөгч байхаа амлаж, итгэл хүлээлгэсэн намдаа талархал”-аа илэрхийлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ