Өнөөдөр луу өдөр
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 15. Ангараг гариг. Билгийн тооллын 15. Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 06.16 цагт мандан 19.44 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ