Зарим нутгаар нойтон цас орно
Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулс, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчирээр 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ