Обама, Путин нар утсаар ярив

img

Нью Йорк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачлагаар Европын холбооны тэргүүлэх орнууд Украины өнөөгийн асуудлаар шуурхай хуралдаж байгаа юм. Энэхүү хуралдаан Оросыг буруутгсан өнгө аястай өрнөж байгаа аж. Тус хуралдааны үеэр Обама биечлэн ирээгүй ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж, харилцан бие биедээ хүлээцтэй хандахыг санал болгосон тухай Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр орой Путинтэй 30 минут орчим утсаар ярилцсан гэнэ.

Обама, Путинд хандаж, “Хууль бус аргаар түрэмгийлэн авсан Крымийг Украинд буцаан өгч, шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд АНУ-аас Орост авч буй виз болон эдийн засгаа хоригоо цуцлах болно. Мөн Украины хил орчимд байрлаж буй ОХУ-ын цэргүүдийг яаралтай татах хэрэгтэй” гэжээ. Путин хариуд нь “Орос Крымийг түрэмгийлж аваагүй. Крымийн ард түмэн Орост өөрийн хүсэлтээр дагаар орсон. Украины хууль ёсны Ерөнхийлөгч бол Виктор Янукович. Януковчийн засгийн газар бол хууль ёсных” хэмээн хариулжээ.

Хоёр Ерөнхийлөгч Украины асуудлаар өмнө нь гурван ч удаа утсаар ярьсан боловч, ямар ч ахиц гараагүй юм. Обама, Путинд АНУ-д албан ёсны төрийн айлчлал хийх санал тавьсан ч тэрбээр татгалзсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шдтб:
путин молодец.
2014-04-16
tsomko:
putin delhiin hamgiin lider eronhiilogch
2014-04-15
bataa:
putin mandtugai. amerikiin turemgiilegchdiig daramtal. hichneen olon ulsiig hoorond ni alatsuulavdaa ene amerikchuud. yamar olon ulsiig ard tumniig huvaasan bilee. delhii ter chigeeree amerikiig uzen yadaj bgaa.
2014-04-15
americ pizza yaaj oros piroshkiig amtalj baraxavdee:
americ pizza yaaj oros piroshkiig amtlax veedee
2014-04-15
zochin:
putin tsus ursgaguin tuld hangalttai ajilallaa. odoo tsergee oruulj ukrainii fashistuudiig surgaad uguh heregtei.
2014-04-15
uur...hilen:
iljig shig zuruud putintei yarij baidag obama basl dutahgyi teneg youm bna ukrain tegeheer budaa gesen yg.
2014-04-15
хэрэгт дурлагч:
энэ дэлдэн хар путин шиг аврага амьтныг байтугай эхнэрээ барахаа больсон байх аа. бананаа харин яадаг юм бол доо. путин сайн эр.
2014-04-15
time:
hehe putin obama-aar togloj bna da. amerikuud busdiin hoorond yas hayaj tsohilduulah etsestee uuruu uurtuu l gai bolno do.
2014-04-15