Хятаны үеийн түүхийн эрдэм шинжилгээний хурал болно
ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс санаачлан түүх-археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын судлаачид, эх түүхээ сонирхогчдыг хамруулан эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тус хурал нь судалгаа шинжилгээний ажлыг далайцтай болгон эрчимжүүлэх, хамтран ажиллах, зохион байгуулалттайгаар энэ үеийн судалгааг хөгжүүлж олон улсын түвшинд хүргэх, цаашдын чиг хандлагыг тодруулах зорилготой аж. Хурлаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид Хятаны үеийн түүхтэй холбогдуулан олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм байна.
Монгол нутагт төрт улсаа байгуулж байсан улс гүрнүүдийн дотроос түүх-соёл, хийгээд бичгийн сурвалж, үлдэж хоцорсон өв соёлоороо арвин баялаг нь Хятан улс юм. 1960-д оноос эхэлсэн Хятаны судалгаанд Монголын ууган эртний судлаач Х.Пэрлээ голлох үүрэг гүйцэтгэжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ