Авилгажсан төсвийг эрүүлжүүлэхсэн

img

Төсвийн мөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байр барих, засварлах зэрэг тоймгүй олон тендер зарлагдаж, гүйцэтгэгддэг. Тэр бүхэнд зураг төсөл гаргахаас эхлээд маш их мөнгө зарлагддаг. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газраас ижил зориулалттай барилгуудыг нэг зургаар гүйцэтгэж, төсвийн хөрөнгө хэмнэж байх шийдвэр гаргаснаараа нэг алхам урагшилсан гэж болно. Түүчлэн он дамжин баригдаж буй, анхны төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн барилгуудын санхүүжилтийг царцааж, аудитын шалгалт оруулсан нь бас нэг том алхам.

5

Өмнөх засгийн газруудын үеэс эхэлсэн замбараагүй тендер, тэдгээрийн хяналтгүй төсөвийн үр дагавар одоо ч байсаар л байна. Тухайлбал, нийслэлд болон орон нутагт барилгын ажлыг нь эхлүүлээд дуусаагүй байгаа зориулалт, талбай хэмжээгээр адилхан барилгууд өөр, өөр өртөг зардлаар босдог. Тухайлбал,

5

Булган аймгийн Булган сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нийт төсөвт өртөг нь 1,9 тэрбум төгрөг байхад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сургуулийн барилга 4.66 тэрбум төгрөгийн төсөвтэй байжээ.

6

Дорнод аймгийн Баян-Уул суманд баригдаж буй 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг 886 сая төгрөг бол Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ийм цэцэрлэг 1.56 тэрбум төгрөгөөр босч байгаа гэнэ.

5

Увс аймгийн Наранбулаг суманд баригдаж буй 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын нийт төсөвт өртөг 708,7 сая төгрөг байхад Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд мөн адил барилгыг 1.56 тэрбум төгрөгөөр босгож байх жишээтэй. Инфляцийг жилийн 10 хувиар, бүр 20 хувиар тооцоход бараа материалын үнэ, цалин хөлс нь мөн төдий хэмжээгээр өссөн баймаар. Газар нутгийн хол ойроос шалтгаалаад барилгын материалын таталтын зардал өөр байж болох ч хэдэн зуу, бүр мянган хувиар төсөвт өртөг нь нэмэгдсэн жишээ хэдэн арваараа байх юм.

6

Энэ мэтчилэн ижил барилгуудын төсөв эрс тэс ялгаатай, мөн анхны төсөвт өртөг нь хэд дахин өссөн зэрэг нь анхнаасаа төсөвөө буруу гаргасан, эсвэл санхүүжилтийг нь графикийн дагуу хийгээгүй, хөрөнгө оруулалтыг зориулалтын бус зүйлд зарцуулсны улмаас барилгын ажил удааширсан, хугацаа сунжрах тусам барилгын материалын үнэ өссөн гээд олон хүчин зүйлээс шалтгаалах ч эцсийн дүндээ хаа, хаанаа хариуцлага сул, мөн авилгажсаны үр дагавар гэлтэй.

6

Шинэчлэлийн Засгийн газар болон УИХ дахь олонхийн бүлгийн зүгээс төсвийн хөрөнгийг ёроолгүй сав мэт урсгадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй хэмээн үзэж, Аудитын ерөнхий газарт  үүрэг өгч, санхүүжилтийг нь царцаасан 243 обьектод шалгалт хийж, ажил саатсан, зардал нэмэгдсэн шалтгааныг тодруулан, энэ онд үргэлжлүүлэх, мөн ирэх жил хүртэл хойшлуулах, бүр мөсөн зогсоох шаардлагатай барилгуудыг жагсаасан.

6

Гэвч энэ үүрэг даалгавар МАН-ын бүлгийн гишүүдэд таалагдсангүй бололтой “Авилгажсан төсөв” гэдэг үгээр багагүй улстөржлөө. Нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэлмэгц л ажлын тав  хоногийн завсарлага авчихсан. Уг нь урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буй энэ үед нэг өдөр, нэг цаг ч болов чухал баймаар. Яагаад гэвэл манай улсын барилгын салбар цаг улирлын байдлаас хамаардаг тул ард түмний хүүхдэд үйлчлэх нэг ч болов сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг урагшлуулж байх нь чухал санагдах юм.

6

Нэгэнт төсвийн мөнгийн үнэгүйдүүлсэн баримт нь хангалттай байгаа ч үүссэн асуудалд зөв гарц хайх нь хамгийн чухал. Гарцаа зөв гаргахад хамтдаа анхаарч, улс эх орныхоо төлөө оновчтой шийдвэр гаргах нь чухал баймаарсан. Гэтэл гацаах замыг сонгож, улс төрждөг нь ардын намынхан бололтой.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gunj:
ene asuudal odoo ch bii sh tee
2014-04-15
googo:
схд ар гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахи бичсэн нь: /103.26.194.5/
2014-04-15
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 2 jil.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-15