Ким Чен Уныг хүндэтгэн захиа илгээжээ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд захиа явуулсан тухай “www.kcna.co.jp” мэдээллээ. Захианд “Хойд Солонгосыг бий болгож, улс гэх статустай болгосон агуу удирдагч Ким Ир Сэний төрсөн өдрийн баярын мэндийг хүргэж байна. Өвөө аав хоёрынхоо дайчин үйл хэргийг үргэлжлүүлж, залуу хүний ухаанаар эх орныгоо удирдаж байгаа Ким Чен Ун танаар бахархаж, хүндэтгэж буйг минь хүлээн авна уу. Өрнөдөөс ирэх аюулаас ард түмнээ хамгаалж буй таны баатарлаг үйл хэргийг Хятад даяар дэмжиж байгаа. Хоёр орны найрсаг дотно харьцааг ямар ч гүрэн салгаж, сэв хийхгүй гэдгийг мэдэгдэж байна” гэжээ.
Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн мэдээлсэнээр “Ким Чен Ун талархалаа илэрхийлж, Ши Жинпинд гарын бэлэг явуулсан” гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ