Оросын талыг баримтлагчид дээрэм хийжээ
Украины баруун хязгаарын Донецк хотод Оросын талыг баримтлагчид хүнсний дэлгүүр болон худалдааны төвүүдийг дээрэмдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өчигдөр оройны 22 цагийн үед нүүрэндээ хар маск зүүсэн 50 гаруй этгээд таван хүнсний дэлгүүр, хоёр худалдааны төвд халджээ. Гэмт этгээдүүд дэлгүүрийн худалдагч, хамгаалалтын ажилчдыг галт зэвсгээр сүрдүүлж бэлэн мөнгө болон архи, тамхи хулгайлсан байна.
Цагдаагийнхан яаралтай ажилласны үр дүнд дээрэм хийсэн 10 гаруй этгээдийг барьж, хорьжээ. Мэдүүлгийн үеэр тэднийг Засаг захиргааны байрыг бүсэлж, “Донецк Бүгд найрамдах тусгаар улс” хэмээн зарласан Оросын талыг баримтлагчид болохыг тогтоосон аж. Галт зэвсгээр сүрдүүлж, дээрэм хийсэн бусад гэмт этгээдийг цагдаагийнхан орон даяар хайж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ