“Washington Post”, “Guardian” сонин Пулитцерийн эзэд болов
“Washington Post”, “Guardian” сонин АНУ-ын тагнуулын албаны нууц материалыг ил болгосоныхоо төлөө “Пулитцер”-ийн дээд шагналын эзэн болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургуулиас олгодог энэхүү нэр хүндтэй шагналын шилдгийн шилдгээр Бостон хотын марафон гүйлтийн тэмцээний үеэр болсон дэлбэрэлтийн талаарх шуурхай мэдээлж, нийтэд түгээсэн АНУ-ын сэтгүүл зүй буюу “US journalism” байгууллага хүртсэн байна. “CNN” агентлагын сэтгүүлч Крис Хамби уушигны хавдартай тэмцэхэд зориулагдах мөнгийг эмч, хуульчид хуйвалдан хувьдаа завшиж байгааг илчилсэнийхээ төлөө “Пулитцер”-ийн шагнал хүртсэн аж. Шилдэг гэрэл зургийн эзнээр Кени улсын Вестгейт худалдааны төвд гарсан халдлагын зургийг дарсан “Нью-Йорк Таймс” сонины сурвалжлагч Тайлер Хикс тодорсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ