Таныг нас барсан ч Yahoo танд үнэнч үлдэнэ

img

АНУ-ын тэнгисийн явган цэргийн Афганистанд алба хааж байсан түрүүч Эдгар Салливан өнгөрсөн хавар амь үрэгджээ. Түүний эцэг эх нь хүүгийнхээ электрон шуудангийн нууц үгийг мэдэхийг хүсэж Yahoo-д албан ёсоор хүсэлт илгээжээ. Энэ хүсэлтийг нь Yahoo хүлээж аваагүй гэнэ. Эдгар Салливаны эцэг эх үүнд нь тун гомдолтой байгаа гэнэ. Хүүгийнхээ амьд сэрүүндээ бичиж байсан үгсийг уншиж түүнийгээ санан дурсахыг хүссэн эцэг эхийн сэтгэлийг хүндэтгэсэнгүй хэмээн тэд хэвлэлд ханджээ. Энэ үйл явдалтай холбогдон таныг нас барсны дараа цахим мэдээллийг чинь эзэмших эрх хэн нэгэнд үлдэх үү гэсэн асуудал сүүлийн үед бодит байдал болоод байна. Хэдэн жилийн өмнө яг иймэрхүү явдал бас гарч байсан аж. Yahoo компани хэрэглэгчийнхээ нууцыг хадгалах, хэрэглэгчидтэйгээ байгуулсан гэрээндээ үнэнч хандахын тулд мөн л дээрхтэй нэгэн адил хариу өгч байжээ. Татгалзсан шалтгаанаа тус компани дараахь байдлаар тайлбарлажээ. Үүнд Yahoo компани нь 90 өдөр идэвхгүй байсан э-шуудангийн хаягийг автоматаар устгадаг дүрэмтэй. Мөн Yahoo-ийн хэрэглэгчид анх гишүүнээр элсэхдээ гишүүнчлэлийн эрх болон э-шуудангийн доторх агуулга нь нас барсан тохиолдолд дуусгавар болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. "Хэдийгээр бид хагацал үзсэн бүх гэр бүлд эмгэнэл илэрхийлж байгаа ч, Yahoo-ийн хаяг болон түүн доторхи агуулгыг бусдад шилжүүлэх боломжгүй юм. Нас барсны дараа нь ч тэр" гэж Yahoo компанийн хэвлэлийн төлөөлөгч Карен Махон Ассошиэтэд Прэсс агентлагт ярьсан байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uriinhuu server deer bgaa neg hunii nuuts ugiig medehgui bna gej yu bhahdee hugshuun joohon ym unsh ain kk
2011-12-11
zuv sh dee getel tanai site yaj baina hun setgegdel bichihed hurtel ip harag ni haragdaad baigaa baihgvi yu ene chini nuuts zuil shvv dee nuutslah estoi baidiimdaa
2011-12-09
zov l yum tegehed manaihan esergeereee sayhan buudaltsaj nas barsan 2iin facebuukiig oloood ter chigeer ni hevliihend ogood kanonduulan delhiigeer surchilj bgaaa ni mongoliin tor iin tagnuuul tsagdaagiin baiguullaga ard tvmneee ulandaaa gishgedegiin bodit jishee sexs.mn deer zaluusiiin meleer haritsasan vg ogvvlber sanaa bodliiig bas kanondoood tavchihsan bgaaag yu gej vzeh ve
2011-12-09
nuuts ugiig ni medej, helj chadahgui uchiraas iim hariu egch baigaa yum. Todorhi shuu dee.
2011-12-09
uriinhuu server deer bgaa neg hunii nuuts ugiig medehgui bna gej yu bhahdee hugshuun joohon ym unsh ain kk
hakert handaad uz
2011-12-08