Дулааны худгаас цогцос олджээ
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн хаалганы хажууд дулааны худагт хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аврах, шуурхай салбарын тасаг очиж, нэр хаяг нь тодорхойгүй 40-45 орчим насны эрэгтэй хүн дулааны худагт нас барсан байсныг гарган Цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ