“Clean Start”-ийг зөвшөөрөлгүйгээр сурталчилж байжээ
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Clean Start”, “Men’s Formula Plus”, “Women’s Formula Plus”, “Omega Life-3” , “Super Green”, “Unicity Natural’s tea”, “Omega 3” зэрэг бүтээгдэхүүнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй хэмээн сурталчилах болсон.
Тэгвэл Юнисити ХХК-ийн тус бүтээгдэхүүнүүдийн зар сурталчилгаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийхэд ЭМЯ-наас бүтээгдэхүүн сурталчилах зөвшөөрөл аваагүй болон бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдийг илт төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байсан нь тогтоогджээ.
Тиймээс зөрчлийг арилгах тухай улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн аж. Иймд тус компанийг бүтээгдэхүүн сурталчилах албан ёсны зөвшөөрөл автал бүтээгдэхүүнүүдийг нь сурталчилахгүй байхыг ШӨХТГ-аас анхааруулж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ