Саймон Ковелл: Би нохойг хүртэл од болгож чадна

img

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковелл өчигдөр “www.dailymail.co.uk” сайтад ярилцлага өгчээ.

5

-Дэлхийн хөгжмийн ертөнцөд шинэ өнгө нэмдэг томоохон авьяастнуудыг гаргаж ирдэг “X factor” шоу эхлэх гэж байна. Энэ удаагийн шоунаас ямар авъяастанг хүлээж байна?

-Би энэ жил хүчирхэг хоолой, торгон мэдрэмжээс илүү өвөрмөц хоолой, давтагдашгүй нэгнийг хүсч хүлээж байна. “X factor” шоунд оролцохыг хүссэн бүхэн бэлтгэлээ сайн хангаж, өөрийгөө авъяастай гэдгээ шүүгч нарт харуулахад хангалттай.

6

-Өвөрмөц гэлээ. Энэ талаараа илүү дэлгэрэнгүй?

-10 дуу дараалж дуулсан ч анх эхэлсэн өнгөөрөө. Сонсоход жигтэй мэт байх ч сонсох тусам уусах мэдрэмжийг өгөх түүхий алт шиг хоолойг. Түүхий алт бусад алтыг бодвол анх харахад гууль шиг өнгөгүй харагддаг. Харин арчиж, зүлгэх тусам бусдаас илүү тод гэрэлтдэг. Хэрвээ “X factor” шоуны тайзан дээр ийм уран бүтээлч гарч ирвэл би түүхий алтыг шижир алт болгож өгөх болно. Сайтар зүлгээд, зүлгээд жинхэнэ өнгийг нь гартал зүлгэнэ.

5

-Өнгөрсөн сарын 26-нд Лондон хотноо өмнөх “X factor” шоуны шилдэг оролцогчид “I Can't Sing” дуулалт жүжигт хамтран тоглосон. Та тэднээр бахархаж, сэтгэл тань хөдөлсөн үү?

-Мэдээж хэрэг. Тэд “X factor” шоуны шилдэг оролцогчид. Би зүгээр ч нэг хүнийг шилдэг гэх үгэнд багтаахгүй шүү дээ. Тэд миний урмыг хугалаагүй. Сайн дуулж, бүжиглэж, жүжиглэж мэргэжлийн харагдаж байсан. Миний бахархалыг төрүүлэхийн тулд илүү их хичээх хэрэгтэй.

6

-Таныг үзнэ яддаг олон хүн бий. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?

-Би нохойг хүртэл од болгож чадна.

6

-Алдартнууд дундаас хамгийн хожуу хүүхэдтэй болсон эрхэм бол та. Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Гэгээн хайрын баярын өдрөөр аав гэх  алдрыг хүртсэн?

-Яг хүүхэдтэй болох агшинд их сонин хэрнээ өгүүлэшгүй сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Өөрийнхөө амьдралыг гэрэлтэж байгаагаа тэр үед л хамгийн ихээр мэдэрсэн. Хүү минь уйлахад би дагаад уйлсан. Би хэзээ ч тийм сул дорой байж үзээгүй. Сон Эрик гэж хүүгээ нэрлэсний дараа л бага зэрэг тайвширсан. Би хүүхэддээ мэддэг бүх зүйлээ зааж өгөхөд бэлэн.

6

-Тэр агшинг үгээр хэлэхийн аргагүй байх. Ямар ч хүн таныг уйлуулж үзээгүй. Харин тэр бяцхан эрхэм. Хөгжилтэй юм?

-Тиймээ.

6

-“Америкийн шүтээн”, “Британий гоц авьяастан”, “X-factor”, “Pop Idol” зэрэг шоуны шүүгчээр ажиллаж Америкт танигдсан продюсер Саймон Ковелл та хүүгийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Би их хожуу хүүхэдтэй болсон. Хүү минь 20 хүрэхэд би амьд байх эсэхээ сайн мэдэхгүй байна. /Инээв/.

6

-“Саймоны саун” нэртэй хүүхэлдэй кино таныг байнга шүүмжлэх юм. Их Британийн IV сувгийн удирдлагууд Саймон Коуэллээс албан ёсоор зөвшөөрөл авсны үндсэн дээр хүүхэлдэйн киног бүтээсэн гэж хэлсэн?

-Энэ их хөгжилтэй бүтээл болсон гэж бодож байна. Надаас гадна олны танил хэд хэдэн хүнийг хүүхэлдэйнд багтаасан. 1993 онд Их Британий телевизүүд хатан хаан Элизабет, Уэлсийн гүнж Диана болон бусад дээдсийн хүрээнийхний амьдралыг харуулсан цуврал хүүхэлдэйн кино бүтээж байсан. Гэвч удалгүй улс төрийн шалтгаанаар хаагдсан. Миний амьдрал адал явдалтай. Тиймээс л би зөвшөөрсөн.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

19001973:
жолооч танд тээврийн талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй юу тэгвэл та манайд ханд бид танд үнэн зөв мэдээлэлийг хүргэнэ авто тээврийн нэгдсэн лавлах 19001973
2014-04-21
maya:
сайн шүүгч шүү. манай урлага талын шүүгч нар туршлага авдаг бх.
2014-04-16
azaa:
amidral yanz bur l baidag bie bienee olson khumuus az jargaltai baidag shuu dee. unekheer saikhan medee bna.
2014-04-16
human:
sain hun saihan hun gehdee hamgiin teneg ni naiziinhaa ekhneriig awaad suuchihsan olgoi tolgoidoo
2014-04-16
soongo:
unekheer mundag shuugch shuu dee. jinkhene shuugch gej yamar hun baikh estoigiin ulger ji*e ni. gaikhamshigtai
2014-04-16
zochin:
mongold uurtuu itgeltei shudarga iim hvn olon boloosoi
2014-04-15