Чили түймэрт автлаа

img

Чилийн Сантьяго хотоос 75 миль зайтай Валпарайсо хотод томоохон хэмжээний гал түймэр гарч, 16 хүн амь насаа алдаж, 2000 гаруй айл орон гэргүй хоцорсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гал хотын захын байшингаас эхэлж гарч, хүчтэй салхины улмаас доор орших барилга байшингуудыг хормын төдийд галдан шатаасан байна. Тус улсын Ерөнхийлөгч хатагтай Мишел Бачелет олон улсын байгууллагуудад хандаж, гамшигийн бүсэд байгаа иргэдэд цэвэр ус, дулаан хувцас өгөхийг хүссэн аж. Тэрбээр “Чили улсад яаралтай тусламж хэрэгтэй байна” гэж хэлжээ. НҮБ-ын тусламжийн эхний цуваа энэ сарын 20-нд  Валпарайсо хотод газардах юм.

Түймэр хурдацтай тархаж байсан учир хотод гамшгийн бэлэн байдал зарлаж, цэрэг оруулсан байна. Цэргүүд 5000 гаруй оршин суугчийг түймрийн аюулаас холдуулж, нүүлгэн шилжүүлжээ. Түймэр гарсан газар байрладаг шоронгоос 200 гаруй эмэгтэй хоригдлыг нь спортын цэнгэлдэх хүрээлэн рүү нүүлгэн шилжүүлж, 2000 гаруй эрэгтэй хоригдлыг гал унтраах ажиллагаанд татан оролцуулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
naad garchig chini bish ee. yum unsh, tegehgui bol naad mulguu tarhi chini ulam setgehee bolino shuu. ugui bol harij malaa daga.
2014-04-15