Банкны баталгааг сунгах хүсэлт тавина
Олон улсын санхүүгийн корпорацийн харилцдаг гадны 30 орчим банк Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх баталгааг энэ оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл сунгаад байсан. Гэсэн хэдий Оюутолгойн дараагийн шатны төслийг эхлүүлэхэд хувь эзэмшигч болох Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч хоёр талын хэлэлцээр дуусаагүй, үргэлжилсээр байна. Иймд далд уурхайг санхүүжүүлэхэд шаардагдах 4.2 тэрбум ам.долларын банкны баталгааг сунгах хүсэлтийг банкуудад тавихаар болжээ.
Хоёр талын хэлэлцээрийн тухайд нийт 30 орчим асуудлаас дийлэнхийг нь шийдчихээд байгаа. Гэвч зарим зарчмын асуудал дээр шийдэлд хүрээгүй үлдээд байгаа юм. Ямартай ч хэлэлцээрийг ирэх зургаадугаар сард багтаан шийдэхээр төлөвлөсөн байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ