1779.50 төгрөгийн хаалтын ханшаар 10.4 сая ам.доллар худалдав
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Төв банк уг саналыг харгалзан үзэж 1779.50 төгрөгийн хаалтын ханшаар 10.4 сая ам.доллар, 286 төгрөгийн хаалтын ханшаар 33 сая юанийг тус тус худалдсан байна.
Түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 48 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлсэн аж. Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад ам.доллар, юань нийлүүлэв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ