Автомашиныг нь зөөж шилжүүлсэн талаар мессежээр мэдээлэл өгнө

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 2/08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/67 дугаар захирамжийн дагуу замын хөдөлгөөний зохиомол түржрэлийг бууруулах зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв нь Ачиж журамлах алпбыг шинээр байгуулсан.

,

Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх ажиллагааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гадна хувийн зургаан компани нийт 43 тусгай зориулалтын автомашинаар ачиж, журамлах үйлчилгээ хийж байгаа. Энэ зохицуулалт хийж байгаатай холбогдуулан 2013 оны 9-р сарын 1-нээс хойш иргэдээс 7562 санал, гомдол ирснээс 87 хувь нь хувийн хэвшлийн явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой, 13 хувь нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар байжээ. Харин төрлөөр ангилвал  тээврийн хэрэгслийг нь ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг, зогсоолгүй, үйлчилгээний хураамжийг бэлнээр авдаг, төлбөрийн баримт өгдөггүй зэрэг гомдлыг дийлэнх иргэд ирүүлжээ.

,

Иргэдийн дээрх санал, гомдлыг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс автомашин зөөж, шилжүүлэх зохицуулалтад өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ. Тодруулбал, Үүрэн телефоны операторуудтай хамтран тээврийн хэрэгслийг нь зөөж шилжүүлсэн талаар эзэмшигчдэд мессежээр мэдээлэл өгөх, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн болон бусад үйлчилгээний хураамжийг бэлэн бусаар авах тогтолцоог нэвтрүүлэх, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчих хэсгийн I эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг хол зайд зөөхгүйгээр дугуйг нь түгжих, тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашиныг хянах зорилгоор тусгай зориулалтын автомашинуудад хяналтын GPS суурилуулах зэрэг ажлыг хийх санал гаргасан байна.

,

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзээд зарим ажлыг нийслэлийн Засаг даргын захирамж гарган хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийг түгжих зэрэг журмын шинэчлэлтийг нийслэлийн ИТХ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болжээ.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ