Башар аль-Ассадыг эсэргүүцэв
Сирийн хэд хэдэн хотод Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын төрийн мэдлийн “Syria agency” агентлагийн мэдээлж буйгаар “Сири улсын нийслэл Дамаск хотод 10 мянга гаруй иргэн эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаагийн газруудыг эзлэхийг оролдсон бол Халеб, Алеппо хотуудад хэсэг иргэн олон улсын тусламжийн байгууллагуудын лагерийг галдан шатаахыг оролдсон” гэв.
Саяхан Ерөнхийлөгч Башар аль-Ассад “Алан хядагчид дахин энгийн иргэдэд аюул учруулж чадахгүй. Сирийн тусгай хүчин, ардын армийн бие бүрэлдэхүүн алан хядагчдийн нууц обектийг бүсэлсэн” хэмээн мэдэгдсэн юм. Харин тус мэдэгдлийн дараа Алеппо хотод алан хядагчид дараалласан халдлага үйлдэж, 12 хүн амиа алдаж, 100 гаруй иргэн шархтсан байна. Тиймээс иргэд Засгийн газраа буруутгаж, Башар аль-Ассадыг нөхцөл байдлыг сайн судлаагүйгээс болж, олон хүн гэмт этгээдүүдийн золиос болсон хэвээр байна хэмээжээ. Мөн олон улсад Сири улсын нэр хүндийг өргөх зорилгоор худал мэдээлэл тарааж, дахин сонгогдохыг оролдсон Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэв.
Сири улсад ирэх долдугаар сард Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгууль болох юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ